Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойрын өдрүүдэд дахиад цас орж тэнгэр муудна

Өнөөдөр 10-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 10, 11-нд баруун болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 12,13-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна хэмээн Ус цаг уурын алба, Онцгой байдлын газраас мэдээлж байна.
Тиймээс малчид, ард иргэдийг цаг агаарын мэдээг тогтмол цагтаа авч, малдаа явахдаа дулаан хувцастай явах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, 12, 13-ны өдрүүдэд малаа бэлчээрт гаргахгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан