Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2015оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Барилгын дотор засвар, ариун цэврийн өрөө хийх” ажил гүйцэтгэх
Тендер шалгаруулалтын дугаар: ИЗ-2015/12
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчоос  “Барилгын дотор засвар, ариун цэврийн өрөө хийх”гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тус тендер дараахь багцаас бүрдэнэ. Үүнд:
1. Ариун цэврийн өрөө болон гадна тамбар шинээр хийх ИЗ-2015/12-01
2. Үйлдвэрлэлийн барилгын дотор засвар хийх               ИЗ-2015/12-02
Тендерт оролцох сонирхолтой этгээд нь тендерийн баримт бичгийг /Хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 /Нэг зуун мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Данс: Худалдаа хөгжлийн банкны 806 дугаар салбар, 406005907
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт оролцохыг санал болгож байгаа үнийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төгрөг, /эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют/-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2015 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутанд нээнэ.
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй дүнтэй дүйцэхүйц
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагатай
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Ф.Энгельсийн гудамж, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн байр, 4 дүгээр давхар Инженерийн албаны Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн
Утас: 75753047-207,  Факс: 342397

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан