Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шар усны үер болон мөс цөмрөхөөс болгоомжил


Ойрын хэдэн өдөр ихэнх нутгаар цаг агаар огцом дулаарах тул хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.  Дөрөвдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөс хайлж  ихэнх гол мөсгүй болсон  хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-30 см нимгэрч мөсний нягт  нь багасч, мөс хэврэгшиж байгаа тул хөдөө орон нутгийн ард иргэд болон аян замд яваа жолооч тээвэрчдийг  мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан