Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөтийн эрчүүд VI байр эзлэв

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелос хотноо энэ сарын 11-12-нд Дэлхийн цомын төлөөх эрэгтэй багуудын 43 дахь аварга шалгаруулах тэмцээн болж манай баг VI байрт шалгарлаа.

Манай бөхчүүд хэсгийнхээ сүүлчийн барилдаанд АНУ-ын багт 0:8 гэсэн оноогоор хожигдож, тавдугаар байрын төлөө барилдаанд Беларусь улсын шигшээ багт 3:5 гэсэн оноогоор дийлдсэн байна. Энэ удаагийн  ДЦАШТ-д олимпийн аварга 3, медальтан 3, ДАШТ-ий аварга 5, медальтан 16, залуучуудын дэлхийн аварга 7, оюутны дэлхийн аварга 4, армийн дэлхийн аварга 2 зодоглосон байна.

Тус тэмцээний эхний гурван байрт шалгарсан багуудыг цом, алт, мөнгө, хүрэл медаль болон 50, 30, 20 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртжээ. Манай шигшээ баг өмнө нь Дэлхийн цомын тэмцээнд оролцохдоо хоёр удаа 2, 4 дүгээр байр, нэг удаа 3, 5 дугаар байр эзэлж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан