Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэмтэд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана

Монгол улсын ШУА, МҮХАҮТ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа маргааш болно.

Санамж бичигт Монгол Улсын ШУА-ийг төлөөлж ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, МҮХАҮТ-ийг  төлөөлж ТУЗ-ийн дарга,  ерөнхийлөгч Б.Лхагважав нар гарын үсэг зурах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бизнес хувийн хэвшлийн салбарын хөгжлийн чиг хандлагыг шинжлэх ухааны салбартай холбох, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан