Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шүрэн”-гийн УЦС-ийн талаар оросууд бууж өгчээ

Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц барих асуудлаар Улаанбаатарт болж байсан Орос Монголын хоорондох хэлэлцээр оросын хувьд ялагдлаар өндөрлөлөө хэмээн  Asiarussia.ru сайтын шинжээчид дүгнэжээ. Тэдний үзэж байгаагаар бол оросын болон олон улсын хэм хэмжээ харгалзахгүйгээр Байгаль нуурын томоохон цутгал дээр Усан цахилгаан станц барихыг Оросын тал,  Монгол Улсад  зөвшөөрсөн байна.
Монгол Улс, Дэлхийн банк Сэлэнгэ мөрөн дээр барих Усан цахилгаан станцыг санхүүжүүлэхээр тохиролцсоныг хэлэлцээрт оролцогсод хүлээн зөвшөөрчээ. “Орос үүнд саад хийж чадахаа хэдийнээ больсон” гэж сайтад бичсэн байна.
Хэлэлцээрт оросын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдын орлогч, “Сэлэнгэ мөрөн дээр Монголын тал Шүрэнгийн усан цахилгаан станц барих нь Байгаль нуурын  эко системд хэрхэн нөлөөлөх үнэлгээ өгөх шинжээчдийн хэсэг”-ийн тэргүүн Семен Леви тэргүүтэй 20 хүн оролцсон юм. Төлөөлөгчдийн бүрэлдхүүнд Оросын усны нөөцийн газрын захирал Марина Селиверстова бас орсон юм.
Шинжээчдийн хэлж байгаагаар бол Усан цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа бүх төслөөс ганц л Сэлэнгэ мөрөн дээрх Шүрэнгийн цахилгаан станцын асуудлыг хэлэлцэхийг зөвшөөрсөн юм байна. Энэ асуудлыг “Сэлэнгэ мөрний ай сав, хил дамнасан усны нөөц ашиглах, хамгаалах улс хоорондын нэгдсэн баримтлал”-ын хүрээнд хэлэлцэхээр тохиролцжээ. Харин Монголын тал 2005 оноос хэлээд үүнийг байгуулахын эсрэг байсныг тэмдэглэх нь зүйтэй.
“Шинжээчдийн дүгнэлт” нь Москвагийн хувьд үндсэндээ Байгаль нуурын том цутгал дээр оросын болоод олон улсын хэм хэмжээг үл тоомсорлон Монголын тал  Усан цахилгаан станц барихыг зөвшөөрсөнтэй адил болсон байна. Хэлэлцээрийн протоколд “Шүрэнгийн усан цахилгаан станцын Техник эдийн засгийн үнэлгээг зөвшөөрсний үндсэн дээр монголын болон ОХУ-ын Засгийн газрын бүрэн эрхт талууд Байгаль орчныг хамгаалах болон, Хил дамжсан усыг ашиглах, хамгаалах хэлэлцээрийг баримталж хоёр улсын засгийн газарт илгээх нь зүйтэй” гэжээ.
Хэлэлцээрийн протоколд бас “Байгаль нуурын эко системийг хамгаалах асуудалд монголын тал анхаарлаа хандуулж байгаад Оросын тал сэтгэл ханамжтай байлаа” гэсэн өгүүлбэр бий. Хэлэлцээр эцэс болсон нь бидэнд багадаа гэж үү, тэгээд үүнд нь сэтгэл хангалуун байх уу.
Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц барихын үр дагаврын талаар Л.А.Милантьевын нэрэмжит ОХУ-ын ШУА-ийн эрчим хүчний хүрээлэнгийн мэргэжилтнүүд дүгнэлт гаргасан байдаг. Энэ  байгууламж нь цаг уур, билологийн болоод Байгаль нуурын усны нөөцөд хортой нөлөө үзүүлж өөрчилнө гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа юм. Усан цахилгаан станц нь усны чанарыг муутгаж, загасны нүүдлийг хаан, цуг уурыг өөрчилнө гэж байна. Үүнээс гадна Сэлэнгийн урсгал өөрчлөгдөж загасны болон энэ орчмын бусад аж ахуйнууд, Сэлэнгэ  мөрний  Оросын нутаг дахь хэсэг болоод  Байгаль нуур дахь усан тээвэрт сөргөөр нөлөөлнө гэнэ.
Энэ төсөл зөвхөн Байгаль нуурын экосистемд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, Ангар мөрөн дээрх Усан цахилгаан станцын ажиллагаанд доголдол үүсгэж болох юм хэмээн baikal24 сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
Ангар морон дээрх уцс- д путины найз дерепаскагын мэдэлд байдаг. Тэд усны зарцуулалтаа ихэсгэж л байгал нуурт асуудал уусгэдэг. Эгиин голын уцс монголыг орсоос хараат байхаас салгана
Orsiin tal Mongol ulsad zowshoorow genee ali hezee yalagdchihsan bna shvv dee. Bid Orsoos zowshoorol guidag teg shiiddeg gesen vg bna shvv dee. Yalsan um shig bolowch yalagdaj bas doromjluullee. Bid yaagaad Orsoos zowsheerol awah estoi um?? Mongol hvn bol Nongul l um da
ih amarhan shel bn orsuudaa tsahilgaani ynee 70% byylga
Байгаль нуурыг хамгийн их бохирдуулсан улс Оросууд шүү
OROSUUD BIDNIIG DOROMJILJ DEERELXEJ XANAXGUI BAIGAA YUM UU. BID BAIGAL NUURIIG BOXIRDUULAXGUI BAIVAL BOLOO. NUTAG DEERX GOL DEEREE YUGAA BARIX NI BIDNII XEREG
Ingeed l Orosuud Usan tsahilgaan stants, TT tesleer Mongoolyg booj hegjliig hoish tatsaar olon on tsagiig engeruullee. Tiim l surhii yum bol eersdee ehleed Baigal nuurynhaa ehend baiguulsan stantsuudaa bolih heregtei sh dee.
БАЙГАЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ГЭЭД БАЙГАА БОЛ ЦАХИЛГААН Л ӨГЧИХӨӨЧ ДЭЭ АХ НАРАА.
Хамгийн их уншсан