Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жан-Поль Бельмондо кино урлагт эргэн ирнэ гэнэ

Францын нэрт жүжигчин Бельмондо кино урлагаа орхиогүй, тэгээд ч  нам гүм амьдралаас уйдаж байна гэдгээ нэг сарын өмнө албан ёсоор мэдэгдсэн юм. Жан-Поль Бельмондо  маш сонирхолтой санал хүлээн авсан, хариу нь ч ойлгомжтой гэдгээ 82 насныхаа ойг тэмдэглэх үеэрээ  хэлжээ.
Нэрт жүжигчин 2001 онд зүрхний шигдээс болсон ч одоо түүний тархины үйл ажиллагаа нь хэвийн болж хэл яриа нь зүгээр болжээ. Гэсэн ч тэрээр өөрийгөө бүрэн эдгэрээгүй хэмээн гурван жил харзнаад одоо нэгэнт бие эрүүл болсон болохоор кино урлагтаа эргэн орох гэж байгаа нь энэ гэнэ.  
Бельмондо нийт 80 кинонд тоглосны хамгийн сүүлийнх нь зургаан жилийн өмнө дэлгэцэнд гарсан, Франсис Юстерийн  “Нохойтой хүн” гэдэг кино юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан