Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт 21 градус удлаан, үүлэрхэг

Сэрэмжлүүлэг: Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд, Увс, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Тал хээрийн нутгуудаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 Ихэнх нутгаар өнөөдөр үүлшиж баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говийн нутаг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Хяргас, Увс нуур болон Алтайн уулсаар 4-9 градус, Их нууруудын хөндий болон Дархадын хотгороор 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын талаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Нийслэл Улаанбаатарт үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 19-21 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан