Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүжигчин Гвинет Пэлтроу долоо хоногт 29 доллараар амьдарч үзнэ


Америкийн ядууст олгодог хүнсний тусламжийн хөтөлбөрийн 29 доллараар нэг долоо хоног хэрхэн амьдардгийг Холливудын жүжигчин Гвинет Пэлтроу үзэхээр шийджээ. Жүжигчин үүнийгээ хүн өдөрт дөрвөн доллараар амьдарч чадахгүй, ийм учраас хүнсний зүйл худалдан авах хөнгөлөлтийн энэ хөтөлбөрийн доод хэмжээг нэмэх шаардлагатай гэдгийг харуулах гэсэн арга хэмжээний хүрээнд үзүүлж нотлох юм байна. Энэ арга хэмжээнд оролцохыг түүний найз, америкийн тэргүүлэгч тогооч Марио Батали санаачилж урьжээ.

Жүжигчин эхний ээлжинд нэн шаардлагатай гэсэн цагаан будаа, өндөг, улаан лооль, хар самар, сонгино, сармис, нимбэг худалдан авчээ. Түүний анхны цэсэнд мах, сүү ороогүй гэнэ.

Интернет сүлжээний хэрэглэгчид жүжигчний авсан бүтээгдхүүний жагсаалтыг хараад тэрээр яаж ч ийм хүнсээр долоо хоногт ердийн хоол хүнс бэлтгэж чадахгүй юм байна, холливудын од бодит амьдралаас хэт тасарсан байна  гэж бичиж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан