Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүтээн байгуулалтын салбарт ажиллах залуусыг бүртгэж байна


Манай улс 2013, 2014 онуудад гадаадаас бүтээн байгуулалтын салбарт 26.000 гаруй ажиллах хүч авсан байдаг. Тэгвэл Монгол залуучуудаа бүтээн байгуулалтын ажилд бэлтгэж, ажлын байраар хангаж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлыг Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж анхааралдаа аван ажиллаж байна. Тус байгууллагын сүүлийн хоёр жилийн судалгаанаас харахад 21 аймаг, 9 дүүрэгт бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй байгаа ажилгүй 16.000 гаруй залуучууд байгаа аж.
2013 онд 7 бригад 105 залуу, 2014 онд 14 бригад 225 залууг бүтээн байгуулалтанд ажиллуулж байсан юм. 2015  онд уг  ажлыг үргэлжлүүлж, бүтээн байгуулалтын салбарт ажиллах залуучуудыг бригадын зохион байгуулалтанд оруулан зуучлах ажил ч хийгдэж эхлээд байна. Иймд ажил олгогч байгууллагууд ажиллах хүчээ Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид бүртгэлтэй байгаа залуусаас ажиллуулах, мөн  бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуусаа бүртгүүлэхийг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 11321814, 94321814 болон www.myjob.mn хаягаас авна уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан