Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амар амгаланг өөрсдөө бий болгож чадна

Төв аймгийнхан 2015 оныг “Амар тайван амьдралын төлөө” уриатай болгосон бөгөөд энэ хүрээнд нэгэн шинэлэг ажил зохион байгуу­ла­хаар болжээ. Тодруулбал, дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэх боломж бололцоог  өөрсдийн гайхамшигт мэдрэмж, оюун билгийн хурц чадавхиараа олж авах боломжийг иргэддээ хүргэж буй аж.

Олон зууны тэртээгээс уламжлагдан ирсэн бясалгал, сургаалиар бүтсэн хүмүүн чанарын тухай ном бүтээлээс суралцаж, оюун санаагаа дайчлан элдэв муу үйл, өвчин эмгэгтэй тэмцэх аргад суралцуулах юм байна. Мөн сэтгэл санаагаа ариусгаж уураг тархиныхаа нөөц чадавхыг шавхан, сэтгэхүйн дасгал сургуулилтын тодорхой сис­темийг боловсруулж,  өө­рий­гөө удирдах арга билэг хоосон  чанар гэсэн сэтгэхүйн соёлыг  орчин цагийн хүний төлөвшил зан үйлтэй нягт уялдуулан  үндэсний зан үйлийн  эрэлт хэрэгцээг хангах төдийгүй бусдаас давуу өвөрмөц ялгаа зорилго бүхий  ажил болгох нь. Ингэснээр хөгжлийнхөө хурдцыг хангаж, ахин урагшлах замаа нээнэ гэж үзжээ. Уг ажлын хүрээнд Төв аймгийн ахмадын бай­гуул­­лага, иргэний тан­хим хамтран Зуунмод хо­тод  Монголын бурханы шаш­ны  Монгол уншлагат  хий­дийн тэргүүн хамба, номч мэргэн гүүш доктор/PhD/, профессор академич, зоч ламтан  Лувсандаржаа этүгэн овогт П.Сүхбаттай уулз­жээ.

Харин өнөөдөр бүх ажил үйл­чил­гээг төрөөс тодорхой  чиг­лэлээр   бүрэн  зохион  бай­гуулж чадахгүй  байгаа бол хүн өөрсдөө сэтгэл гарган зорьж, хийж бүтээж чадахгүй. Иймд соёлтой аж төрөх, ая тух­тай амар амгалан орчныг бүрдүүлэх “Амар тайван ор­ши­хуйн  сургалтын төв” бай­гуу­лахаар болжээ. Энэ ажилд иргэд  өөрс­дийн оролцоогоо нэмэр­лэснээр сайхан амьдрах энгийн шатыг бий болгоно гэдгийг уулзалтын үеэр онцолжээ. Төв аймгийнхан “Амар тайван амьдралын төлөө” урианы жилдээ тодорхой ахиц авчирч ажил, орлогогүй иргэнийг ажлын байраар хангаж  амьдрал  ахуйг  нь  өөд  нь  татаад  зогсохгүй   орон  байр эд хөрөнгөтэй,  сэтгэл санаа түвшин  стресс ядаргаагүй  байх нөхцөлөөр хангах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан