Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

842 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлжээ

Хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9  хувь буюу 31 сая га талбайд олгохоор болсон. Тэгвэл одоогийн байдлаар Ашигт малтмалын газарт 842 аж ахуйн нэгж хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлжээ.

Үүнээс 707 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцсон байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай нийт нутаг дэвсгэрийн 71.5 хувийг эзэлж буй аж.

 Нийт нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл, харин 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан