Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Улаанбаатар хотын хөрөнгө оруулагчид чуулж эхэллээ
“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт “Хөгжлийн төлөө түншлэл” уриан дор зохион байгуулж эхэллээ.
Нийслэл хотын хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгө татах зорилготой энэ чуулга уулзалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлд ажилладаг том 67 компаний нэгдэж байгуулсан Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа юм.
Чуулга уулзалтаар Улаанбаатар хотоос хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх бөгөөд тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцох юм.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Нийслэл бүтээн байгуулалтын ажлаа хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр харилцан санал солилцон, нэг ойлголтонд хүрэх гэж байгаад таатай байна" гэдгийг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцолж байв.
Энэ удаагийн чуулга уулзалт нийслэлийн эдийн засгийн чадамжийг сайжруулах, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад томоохон түлхэц үзүүлэх үр дүнтэй ажил болно гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна.
Бизнес уулзалтын үеэр 2015 оны Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудыг харуулсан үзэсгэлэн ажиллана. Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотын Түншлэлийн Тунхаглал гаргаж, хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах юм.

0 Сэтгэгдэл