Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотын хөрөнгө оруулагчид чуулж эхэллээ


“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт “Хөгжлийн төлөө түншлэл” уриан дор зохион байгуулж эхэллээ.
Нийслэл хотын хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгө татах зорилготой энэ чуулга уулзалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлд ажилладаг том 67 компаний нэгдэж байгуулсан  Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран  зохион байгуулж байгаа юм.
Чуулга уулзалтаар Улаанбаатар хотоос  хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх бөгөөд тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцох юм.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Нийслэл бүтээн байгуулалтын ажлаа хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр харилцан санал солилцон, нэг ойлголтонд хүрэх гэж байгаад таатай байна" гэдгийг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцолж байв.
Энэ удаагийн чуулга уулзалт нийслэлийн эдийн засгийн чадамжийг сайжруулах, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад томоохон түлхэц үзүүлэх үр дүнтэй ажил болно гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна.
Бизнес уулзалтын үеэр 2015 оны Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудыг харуулсан  үзэсгэлэн ажиллана. Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотын Түншлэлийн Тунхаглал гаргаж, хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан