Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлэнгийн тариаланчид газрын үржил шимд санаа зовж байна


Хаврын тариалалтын  бэлтгэл ид өрнөж байгаа энэ үед тариалангийн төв болох  Сэлэнгэ,  Дархан-Уул  аймгийн   тариаланчдын уулзалт зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнд ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  дарга Ц.Болорчулуун,  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон болон  Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл оролцож  Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн   200-аад тариаланчдын  санал бодлыг  сонслоо.
 Сэлэнгэ аймгийн тариаланчид хөрсний үржил шимийг хадгалах, сайжруулах цаашлаад  гарцыг нэмэгдүүлэх  асуудлыг онцлон “Манай орны тариалангийн талбайн  дийлэнхийнх нь ялзмагийн хэмжээ 2-3 хувиас илүүгүй байгаа юм. “Атрын гуравдугаар аяны хүрээ”-нд 2010 онд тариалангийн талбайд үржил шимийн шинжилгээ хийсэн. Ийм шинжилгээг таван жил тутамд хийж байна хэмээн   бодлогын баримт бичигт  тусгасан ч дорвитой  ажил хийгдэхгүй байгаа, үүнийг  ажил хэрэг болгох хэрэгтэй.  Ингэснээр хөрсний үржил шимийг сайжруулахын тулд ямар бордоо хэрэглэх,  тариалалтын талбайн  арчилгаа хэрхэн хийх зэрэг асуудал нь илүү тодорхой болох юм” хэмээн саналаа  хэлж байлаа.
Зөвлөгөөний үеэр  төмс,  хүнсний ногоо тариалдаг тариаланчдын асуудал ч яригдсан бөгөөд засаг  төрийн зүгээс тэдний үйл ажиллагааг дэмжих, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж өгөх боломжийг судлана гэдгээ  Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд  хэллээ  хэмээн  Хүнс, хөдөө аж ахуйн  яамны хэвлэл мэдээллийн албанаас  мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан