Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ёс зүйн дэд хороонд тайлбар илгээв

Төр түшилцэн яваа зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтээ АТГ илэрхийлсэн. Нэр цохсон гишүүдийн дунд ИЗНН-ын дарга С.Оюун багтсан байна. АТГ тавдугаар сарын 29-нд 01/280 дугаартай “Зарим гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулах тухай” албан тоотын тав дахь заалтад 2011 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нөхөр Ч.Энхбаярын “Амида” ХХК-иас эзэмших 61,88 хувийг хөрөнгө оруулалт, хувьцааны хэсэгт мэдүүлээгүй хэмээжээ.
Чухам ямар учраас ийнхүү шалгах болсныг түшээ ихэд гайхаж байгаа бололтой. Тиймээс УИХ-ын бүтэц болох Ёс зүйн дэд хороонд ханджээ.

Тэрээр “Миний бие АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2012 оны хоёрдугаар сарын 15-нд гаргаж өгөх үед манай нөхөр Ч.Энхбаяр нь 2012 оны хоёрдугаар сарын 7-нд “Амида” ХХК-д эзэмшдэг 61,88 хувийн хувьцааныхаа 32-ыг нь тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Гансүхэд шилжүүлсэн. Ингэснээр тус компанийн нийт хувьцааны 30 хувийг эзэмших болсон. Энэ өөрчлөлтийг 2012 оны хоёрдугаар сарын 8-нд Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, нөхөр Ч.Энхбаярын “Амида” компанийн хувьцааны эзэмшлийн хувь хэмжээнд гарсан өөрчлөлтийг миний бие хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ үнэн зөв тусгасан боловч хуульд заасанчлан 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болголгүй 2012 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгагдах ёстой өөрчлөлтийг урьдчилан мэдүүлснээр зөрчилтэй мэт харагдахаар болжээ. Иймд хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурьдсан одоогоор шаардлагагүй мэдээллийг залруулах боломжтой гэж үзэж байна” гэж Ёс зүйн дэд хороонд тайлбарлажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан