Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францад танхайчууд 300 шарил сүйтгэжээ

Францын өмнөд нутагт үл мэдэгдэх танхайчууд оршуулгын газрын 300 шарилыг хөндөж сүйтгэсэн хэрэг гарсан байна. Юг-Пиренеи мужийн Кастр суурин дахь христ шашинтны оршуулгын газарт ийм явдал болжээ. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр оршуулгын газрын манаачийг үдийн цайндаа явсан хойгуур танхайчууд шарил дээрх загалмайнуудыг нурааж, шарилыг нь онгичсон байна.
Үйл явдал болсон газарт Францын Дотоод хэргийн сайд Бернар Казне хүрэлцэн очжээ. Бурхан болоочдын шарилыг хөндсөн энэ балмад явдал нийгэмд дуулиан тарьж Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ ёс бус  хэргийн эзнийг илрүүлж шийтгэх болно гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан