БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн 80 хувь нь шатжээ
Өнгөрсөн даваа гаригт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын I багаас зүүн зүгт 30 км зайтай Яруу гэх газарт гарсан хээрийн түймэр газар авч улмаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдын нутагт орсон. Хээрийн түймрийг унтраахаар зүүн аймгийн онцгой байдлын хэлтсүүд, нутгийн иргэдийн 579 хүн ажилласан байна. Нутгийн эрх баригчид, иргэдийн мэдээлснээр түймэр Түмэнцогт сумын газар нутгийн 80 хувийг шатааж, сумын төвд 500 метр ойртож иржээ.
Энэ хээрийн түймрийн улмаас Хэнтий аймагт хоёр, Сүхбаатар аймагт 16 айлын гэр шатаж, иргэд орох оронгүй болоод байгаа юм байна. Мөн олон тооны мал түймэрт өртөж үхсэн байна.
Хэт их газар авсан энэ хээрийн түймрийг унтраахад Аврах тусгай ангийн 24 албан хаагч, хоёр автомашин техник, Онцгой байдлын албанаас 141 албан хаагч, 13 автомашинтай, нийтдээ 579 хүн, 57 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Нэмэлт дуудлагаар нийслэлийн онцгой байдлын газраас 12 албан хаагч, нэг автомашин, Говьсүмбэр аймгийн ОБГ-аас 12 албан хаагч, нэг автомашин, Дорноговь аймгийн ОБГ-аас 12 албан хаагч, нэг автомашинтай нэмэлтээр гарч түймрийн голомтод очиж ажиллажээ.

0 Сэтгэгдэл