Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай цэргийн үлээвэр хөгжимчид Хабаровскт тоглоно

Манай Бүх цэргийн үлээвэр найрал хөгжимимчид ОХУ-ын Хабаровск хотноо очиж аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Амурын долгион-2015” наадамд оролцон Хятад, Умард Солонгосын  мэргэжил нэгтнүүдтэйгээ өрсөлдөнө. Хабаровск, Амур дээрх Комсомольс гэсэн хоёр хотод зэрэг  болох энэ наадамд оросын Хабаровск, Владивосток, Петропавловск-Камчатск, Екатеринбургийн цэргийн хөгжмийнхөн бас оролцох юм.
Наадам оролцох бүрэлдхүүн сонгодог, жааз, ардын дуу, маршууд тоглож өрсөлдөнө.
Энэ наадмын урилгыг 30 улс оронд хүргүүлсэн ч одоогоор гурван орон л оролцохоо илэрхийлээд байгаа юм байна.
Жил бүр уламжлал болж зохиогддог энэ наадмын өнгөрсөн жилийнхэд зөвхөн Монгол, Японы цэргийн үлээвэр хөгжмийнхөн л оролцож байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан