Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Их ялалтын 70 жилийн ойд зориулсан дурсгалын зоос гаргажээ
Монгол банк Аугаа их Эх орны дайны түүхт 70 жилийн ойд зориулсан 500 төгрөгний дурсгалын зоос гаргасан байна.
Монгол банкны гаргасан дурсгалын зоосны нүүрэн талд төв банкны бэлгэ тэмдэг, үндэсний бичгээр “Монгол Улс” гэж бичээд доор нь “500 төгрөг” «MONGOLIA 25 gr 925 SILVER» гэж бичжээ.
Харин ар талд нь Кремлийн цамхагийн дээгүүр ёслолын буудлага болж байгаа дүрсний доогуур георгиевын туузан дээр Эх орны дайны одон, мөнхийн галын хажууд “1945-2015” гэж бичсэн бол зүүн гар талд “70 лет Великой Победы” гэсэн бичээсийн “0”ийг лаврын навчаар чимсэн байна.
925-ын сорьцтой мөнгөөр урласан дурсгалын зоос 38,61 мм-ийн диаметртэй, 25 грамм жинтэй юм байна. Нийт 2500 ширхэг үйлдвэрлэсэн дурсгалын зоосыг 5200 төгрөгөөр худалдах юм байна.
Монгол улс Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот улсын холбоотон байж мөнгө, дулаан хувцас, хүнс, мал, цэргийн техникээр оросуудад тусалж байсан юм. Мөн 1945 оны наймдугаар сард Монгол Улс японы эсрэг дайн зарлаж 80 мянган хүнтэй арми нь Манжуурыг чөлөөлөх дайнд оролцсон байдаг. Чөлөөлөх дайны үед монголын гурван цэрэг БНМАУ-ын баатар цол хүртэж 200 цэрэг амь үрэгдсэн бол 300 хүн Улаан армийн бүрэлдхүүнд байлдахаар өргөдлөө өгч байжээ.
Чөлөөлөх дайны дараа Хятад улс Монголыг анх удаа тусгаар тогтоносон улс гэж хүлээн зөвшөөрсөн юм хэмээн http://coinsplanet.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл