Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сант марал: Намуудын нэр хүнд навс унажээ

Монголын улс төр, нийг¬мийн судалгааг олон жил дагнан хийж, ханатай гардаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны Сант марал төв  ээлжит судалгааныхаа дүнг  танилцууллаа. Энэ судалгааг Улаанбаатар хот болон Хэнтий, Увс, Төв, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгийн нийт 1200  иргэнийг хамруулан энэ оны гуравдугаар сарын 27-ноос эхлэн 15 хоногт  хийсэн байна.

Энэ  дүнгээс үзэхэд манайд  тэргүүлэгч улс төрийн хүчин байхгүй болсныг харж болохоор байна. Нэн ялангуяа УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гээд улс орны гурван том эрх мэдлийг атгаж байгаа Ардчилсан намын рейтинг байж болох доод түвшиндээ хүрчээ.
Эрх баригч намын рейтинг Улаанбаатар хотод 19.6, хөдөөд 17.4 хувьтай л болсон байна. Сонгууль болоход ердөө ганцхан жил үлдээд байгаа үед ийм рейтингтэй байна гэдэг бол  Ардчилсан нам 2000 оны ялагдлаа  давтахад тун ойрхон байна гэсэн үг.
Гэхдээ Ардчилсан намын гол сөрөг хүчин МАН бас тийм их нэр хүндтэй байна уу гэвэл бас үгүй. МАН-ын рейтинг Улаанбаатар хотод 16.2, хөдөөд 25.4 байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан