Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2015 оны дөрөвдүгээр сарын 17

Тендер шалгаруулалтын нэр: [Өмнөговь аймгийн Балгасын нуурын услалтын системийг төвийн эрчим хүчний нэгдсэн шугамд холбох зураг төсвийг боловсруулан ажил гүйцэтгүүлэх]
Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2015/24

[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Өмнөговь аймгийн Балгасын нуурын услалтын системийг төвийн эрчим хүчний нэгдсэн шугамд холбох зураг төсвийг боловсруулан ажил гүйцэтгүүлэх]–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар батласан “Цахим тендер зохион байгуулах журам”-ын дагуу цахим худалдан авах ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.meps.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт оролцохыг хүсвэл тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр [50 000] төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаархи мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил.  Нэг ажил нь санал болгож буй  үнийн дүнгийн 50 хувьтай дүйцэхүйц.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жилээр буюу 2013, 2014 он
Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийнхээ 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [2015 оны 05-р сарын 19-ний 11 цаг 00]-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05 сарын 19-ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон,
1 давхар 114 тоот,
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д.Отгонбаяр,
Харилцах утас-70530109, 88686426     
e-mail:govi_DZ@yahoo.com,
www.meps.gov.mn, e-procurement.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан