Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2015-04-02
Тендер шалгаруулалтын нэр: Баянхонгор аймгийн ЦДАШ-ын сүлжээний засварт зориулж универсаль автокран авах
Тендер шалгаруулалтын дугаар: БХ-2015/ХААА-Б/04

Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянхонгор аймгийн ЦДАШ-ын сүлжээний засварт зориулж универсаль автокран авахыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж 50 сая төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 40 сая төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 213, 2014 онууд
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2014 онд 80 сая төгрөгөөс баггүй ижил төстэй нийлүүлэлт хийсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй
Тендерийн хамт 600000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 5-р сарын 4-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 5-р сарын 4-ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 030051010

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны алба,
Нутгийн удирдлагын ордон 116 тоот,
утас: 70443224, 88295091,99442299

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан