Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-26
Тендер шалгаруулалтын нэр: Гэр хорооллын усан сангуудад ус зөөвөрлөх автомашин нийлүүлэх тендер
Тендер шалгаруулалтын дугаар: БХ-2015/ХААА-Б/03
        
Баянхонгор аймаг худалдан авах ажиллагааны алба  эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн гэр хорооллын усан сангуудад ус зөөвөрлөх автомашиныг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэлээр  нь [50000] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 40,0 сая төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 15,0 сая төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2013, 2014/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 50,0 сая төгрөгөөс багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцүү төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [2015 оны 04 сарын 27 -ны 10 цаг 00 минут ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2015 оны 04 сарын 27 ]-ны өдрийн, [10 цаг 30 мин] -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны алба, Нутгийн удирдлагын ордон  1 давхар 115 тоот өрөө,   утас: 70443224

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан