Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Болормаа: Нийлүүлж буй техник, түүнийг борлуулах нөхцөл бидний давуу тал


БНХАУ-ын “BEIBEN TRUCK” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын Борлуулалтын албаны дарга Н.Болормаа өөрийн компанийнхаа үйл ажиллагааны талаар ийн ярилаа.

-Техник тоног төхөөрөмжийн худалдаа, эрэлт хэрэгцээ хэр байна. Эдийн засгийн хямрал нөлөөлж л байгаа байх даа?
-Манай компани 2005 оноос хойш хүн машин механизмын худалдаа, түүний баталгаат засвар үйлчилгээ, сэлбэгээр хангаж байна. Өнөөдөр манай улсын эдийн засгийн байдал хүнд байгаа ч хүнд машин механизмын эрэлт хэрэгцээ нэлээд бий. Мөн бүтээгдэхүүнээ борлуулах арга хэлбэр өөр болсон. Бэлэн мөнгөөр зарахгүй. Компани болон банк санхүүгийн байгууллагын хөнгөлөлттэй нөхцлөөр зээлээр олгож буй юм.

-Одоогоор хэчнээн төрлийн техник, сэлбэг хэрэгсэл борлуулж байгаа бол?
-Манай компани БНХАУ-ын “BEIBEN TRUCK”, “FOTON” үйлдвэрийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Мөн Хятадын томоохон үйлдвэрлэгч “Вичэ мотор”-ын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж сэлбэг, нийлүүлэх засвар үйлчилгээ, борлуулалт хийдэг.  Манайх “BEIBEN TRUCK” компанийн “Норд бенз” ачааны машин борлуулж байгаа. Энэ ачааны машиныг монголчууд сайн мэднэ.  Мөн “FOTON” үйлдвэр Германы “Дамлейр” үйлдвэртэй 50:50 хувийн хөрөнгө оруулалттай хамтран ажилладаг. Энэ үйлдвэрийн ачааны авто машиныг борлуулж байна. Хүнд даацын авто машинаас гадна дунд, хөнгөн даацын ачааны авто машин бий. Мөн автобус, пикап зэрэг авто машин, бүх төрлийн тоног төхөөрөмж үйлдэврлэдэг юм. Бас уул уурхай, барилгад ашигладаг механизм оруулж ирж байгаа. Тухайлбал, алт угаах, олборлох тоног төхөөрөмж бий. Үүнээс гадна бутлуур, конвер бий. Барилгын кран, ачаа өргөгч, цемент зөөдөг мексер нийлүүлдэг. Тэгэхээр бүх төрлийн техникийг манай компани худалдан борлуулж, засвар үйлчилгээг нь хийж байна гэж ойлгож болно.

-Энэ үзэсгэлэнд танай компани ямар ямар машин, механизм танилцуулахаар авч ирсэн бэ?
-Авто замын экспод бид замын далангийн ажил гүйцэтгэхэд тохиромжтой самосмол машин авч ирсэн. Мөн зам тавихад ашигладаг индүү, эксоватор, гридер, битум цацагч, асфальт дэвсэгч, битумын үйлдвэр зэрэг механизм бий.

-Сүүлийн үед байгаль орчинд ээлтэй технологи ярих болсон. Тэгэхээр танай компанийн борлуулж буй машин механизмын шатахуун зарцуулалт ямар байдаг вэ?
-Дэлхий нийтээр шатахуун зарцуулалт бага, цахилгаан хөдөлгүүр, аппартур ашиглах технологи нэвтэрч байна. Шинээр үйлдвэрлэгдэж буй машинууд цахилгаанаар ажилладаг болж эхэлсэн. Гэвч Монголын зах зээлд цахилгаан хөдөлгүүртэй болон аппартуртай авто машин, механизм ховор байна. Үүнийг зас сэлбэх мэргэжлийн байгууллага бараг байдаггүй.  Манай компани өөрсдийн нийлүүлсэн цахилгаан хөдөлгүүр, аппартуртай машинаа засч сэлбэдэг мэргэжилтэнтэй. Үүнээс гадна 40 тоннын даацтай ачааны машин 100 км-т 40-60 литр шатахуун зарцуулна.

-Танай компанийн бусдаас ялгарах онцлог юу байна вэ?
-Бид Хятадад борлуулалт, үйлдвэрлэл, чанараараа тэргүүлдэг  үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Жишээ нь “FOTON” үйлдвэр борлуулалтаараа Хятдад тэргүүлдэг. Бас Германтай хамтарсан үйлдвэр тул чанартай байдаг. “BEIBEN TRUCK” бол Германы “Бенз” үйлдвэрийн технологиор цэргийн зориулалттай техник үйлдвэрлэдэг байсан. Монголын нөхцөлд тохирсон чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. Иймд бидний нийлүүлж буй бүтээгдэхүүн чанартай, олон улсад нэр хүндтэй тул давуу талтай гэж бодож байна. Дээр нь бүтээгдэхүүнээ борлуулах нөхцөл бас давуу тал болно гэж үздэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан