Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүжигчин Р.Анхням “Алтан гадас” хүртэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар “Чонон сүлд” киноны найруулагч Францын нэрт кино найруулагч, зохиолч Жан Жак Анно манай улсад ирээд байна. Түүнийг өнөөдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзлаа.

Найруулагч Жан Жак Анно  хэлэхдээ, "Монгол оронд ирсэндээ баяртай байна. Танай орны соёлын түүхийг их сонирхдог. Үүний нэг жишээ нь "Чонон сүлд" юм. Энэ киног сайхан хүлээж авч байгаад баяртай байна.  Европт  монголчуудын ахуйг ихэд сонирхож хүлээж авч байгаа. Энэ кино бидний найрсаг харилцааг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.

Мөн энэ үеэр “Чонон сүлд” киноны Галсмаагийн дүрийг бүтээсэн СТА Р.Анхнямыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг БСШУ-ы сайд Л.Гантөмөр гардуулж өгөв.   

Жүжигчин Р.Анхням, “Алтан гадас одонгоор шагнаж итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Цаашид илүү ихийг хийх болно” гэв.

Тус уулзалтад Монголын кино урлагт хүчин зүтгэж буй уран бүтээлчид оролцож харилцан яриа өрнүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан