Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Хүнээс тун бага ялгагдах царай төрхтэй робот Токиод ажилд орлоо
Японы Toshiba компанийн бүтээсэн яг хүн шиг царай төрхтэй робот-эмэгтэй Токиогийн нэгэн их дэлгүүрт үйлчлүүлэгчдйиг угтах үйлчилгээнд ажиллаж эхэлсэн байна. Түүний гол үүрэг бол орж ирж байгаа үйлчлүүлэгчидтэй аядуу дуугаар элэгсэг мэндлэх, хаана юу худалдаалж байгааг хэлж өгөх явдал.
Худалдааныхны Айко Тихира хэмээн нэрлэсэн энэ робот хамгийн гол нь яг л хүн шиг царай төрхтэй, хальт харсан хүн бол яг л нэгэн эмэгтэй зогсч байна гэж бодохоор, тэгээд ч үсээ богинохон засуулж японы уламжлалт кимоно өмссөн гэнэ. Тэрээр нүдээ хөдөлгөж, гараараа зааж, толгойгоо эргүүлэн харж чадна.
Роботын Тихира гэдэг нэр нь ч учир утгатай юм байна. Энэ нь “газар”, “энхтайван”, гэдэг ханзаас бүтэж нийлээд “газар дэлхий дээрх энхтайван” гэсэн утга илэрхийлж байгаа юм гэж компанийн хөгжил боловсруулалтын хэлтсийн ажилтан Тайхэй Ямагути хэлжээ.
Хүн төрхтэй робот бүтээхэд есөн сар орсон гээд одоо компани үүнээс ч илүү хөдөлгөөн хийж чадах хоёр ч загвар бүтээхээр ажиллаж байгаагаа дуулгасан байна.Одоогоор Токиогийн Нихомбаси дүүрэг дэх их дэлгүүр ажиллаж байгаа Айко Тихирагийн ижлүүд удахгүй кафе, уушийн газруудад үйлчлүүлэгчийг тосох ажилд орох юм байна.

0 Сэтгэгдэл