Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкчуудын буудах эрх


Гурван настай хүү нэг настай жаалыг санамсаргүй буудаж хөнөөсний дараа АНУ-д иргэд галт зэвсэг эзэмших эрхийг хязгаарлах эсэх тухай маргаан дэгдэж эхэлсэн юм. Энэ саналыг дэмжиж байгаа хүмүүс иргэдийн гар дээр галт зэвсэг их байснаар гэмт хэрэг ихэсч байна гэж байгаа бол зэвсэгтэй байхыг дэмжигчид нь иргэд аюулгүй амьдрах баталгаа болж байгаа гэж байна. Одоо энэ нь ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр намын том сэдэв болох бололтой.
Ердөө энэ дөрөвдүгээр сард Огайо мужийн Кливлендэд  Брэйлог Робинсон гэдэг эмэгтэй нэг настай хүүгээ зүлгэн дээр амьсгал хураасан байхыг олсон. Түүнийг хөршийн нь гурван настай жаал гэрээсээ олсон буугаар нүүр лүү нь буудсан байсан юм. Харамсалтай нь эмч нар хүүгийн амь насыг аварч чадаагүй.  Иргэдэд зэвсэг эзэмшихийг хориглосон байсан бол ийм явдал гарахгүй байсан гэж зэвсгийг эсэргүүцэгчид баримт болгож байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Айдахо мужид хоёр настай хүү ээжийнхээ цүнхнээс буу аваад ээжийгээ буудаж хөнөөсөн хэрэг ч гарсан.
Зэвсэгт хяналт тавихыг шаардагчид энэ бүхнийг аймшигтай зүйл, хуулийг өөрчлөх ёстой гэж байгаа юм. Үнэхээр ч иргэд зэвсэг эзэмших эрхийг үндсэн хуулиар “Ард иргэд хууль зөрчихгүйгээр аюулгүй байдлынхаа төлөө зэвсэг эзэмших, хадгалах эрхтэй” гээд баталгаажуулчихсан байгаа.

Төлөө, эсвэл эсрэг


Зэвсэг эзэмшихэд хяналт тавихыг шаардагчид дараах баримтуудыг дэлгэж байна. 1968 оноос 2013 оныг хүртэл галт зэвсгийн улмаас америкт 1,3 сая хүн нас барсан гэсэн статитстик мэдээ байна. Үүнээс үзэхэд АНУ-д бууны суманд жил бүр 32 мянган хүн амиа алддаг байх нь.
Сүүлийн жилүүдэд ахуйн хүрээнд үйлдсэн гэмт хэрэг, амиа хорлох явдал өсч байна гэж үзэж байна. Галт зэвсгээр үйлдсэн гэмт хэргийн 67 хувь нь ахуйн хүрээнд гарсан байхад 61 нь хувь нь амиа хорлосон хэрэг байна гэжээ.

Галт зэвсгээр үйлдсэн аймшигт хэргүүд ч өссөөр байна гээд Техасын Форт-Худын цэргийн баазад болсон хэрэг, Колорадо мужийн Аврор хотын кино театрт болсон хядлагааар 12 хүн амь алдаж 59 хүн шархадсан, Ньютауны “Сэнди Хук” сургуульд зэвсэгт  этгээд гал нээж 20 сурагч  зургаан багш амь алдсан хэргийг жишээ болгож дуржээ. Үүний дараа америкийн сургуулиудад галт зэвсэгтэй этгээд халдсан 95 хэрэг гарсан гэжээ.
Энэ бүхнээс үүдээд галт зэвсэг эзэмших нь зөв үү гэдэг америкийн улстөрчдийн сонгуулийн өмнөх хөтөлбөрт байнга ордог асуудал болоод байгаа юм. Калифорнийн сенатч, ардчилсан намын Диана Фейнстайн холбооны хэмжээнд 10-аас илүү сум багтдаг дайз бүхий зэвсгийн худалдаа, эзэмших явдлыг хориглох хууль гаргая гэж байгаа юм. Нью-Йорк хотын мэр асан Майкл Блумберг ч энэ асуудлыг орхисонгүй америкчуудын зэвсэг эзэмших эрхийг хязгаарлахыг уриалж байсан юм.
Харин зэвсэг эзэмшихийг зөвшөөрдөг талынхан буюу “зэвсгийн лобби” хийгчид, АНУ-ын үндэсний галт зэвсгийн холбооныхон эдгээр гэмт хэргүүд харин ч зэвсэг эзэмшихийг хориглосон мужуудад илүүтэй гарч байна хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Зэвсгийг хориглох нь

Зөвхөн АНУ-ын нийслэл Вашингтонд 1976-1991 онд галт зэвсэг эзэмшихийг хориглоод байхад дээрэм хоёр дахин нэмэгдсэн гэнэ. Чикагод гэхэд л 2008 он хүртэл гар буу, буу, винтов эзэмшихийг хориглоод байхад энэ хот аллагын тоогоороо америкийн хотуудыг тэргүүлж байсан гэнэ.
Флоридагийн их сургуулийн шинжээч Гэри Клекийн тооцоогоор америкчуудын гар дээр 300 сая гаруй нэгж галт зэвсэг байгаагаас жил бүр 2,5 сая иргэн өөрийгөө хамгаалах зорилгоор галт зэвсэг хэрэглэдэг гэжээ.
“Галт зэвсгийн лобби”-г жирийн америкчууд ч олноороо дэмждэг. АНУ-д зэвсгийн худалдаанаас жил бүр 11 гаруй тэрбум долларын орлого олдог байна. Энэ салбарт хэдэн арван мянган америк хүн ажиллаж байна. 2014 онд гэхэд л АНУ-ын хэмжээгээр 465 фирм зэвсэг үйлдвэрлэж 50 мянган нэгж байгууллага зэвсгийн худалдаа эрхэлж байна.

Зэвсэг хадгалах, худалдаалах асуудлаар Аляск, Аризон, Арканзас, Вермонт, Вайоминг, Канзас, Баруун  Виржини мужууд хамгийн чөлөөтэй гэж болно. Энд зэвсэг худалдан авахад ямар нэгэн зөвшөөрөл ч шаардахгүй.
Харин Массачусетс болон Хавай мужуудад галт зэвсэг худалдан авахад сэтгэцийн эмгэггүй гэсэн эрүүл мэндийн бичиг, гэрийн хаяг, ажлын байр гээд  гэх мэт илүү их бичиг баримт шаарддаг байна. Дараа нь хурууны хээгээ өгч, холбооны гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад байгаа эсэхээ шалгуулна.

Ийнхүү нэг талаас зэвсэг хадгалах, эзэмших эрхийг эсэргүүцэгчид, нөгөө талаас зэвсэг үйлдвэрлэгчид, худалдаачдыг дэмжсэн лобби бүлгийнхэн зэвсгийн алаар маргалдсаар, удаа дараагийн сонгуулийн амлат шоу болгож байгаа ч АНУ-д галт зэвсгээр үйлддэг гэмт хэрэг гарсаар л ......

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан