Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга “Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/310 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс сэргийлэх, дэгдэлтийг хязгаарлах, оношлох, эмчлэх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт, Эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгав.  

Нийслэлд Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах, эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, голомтын халдваргүйтгэлд шаардлагатай 18 сая 200 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш, эмч, ажилтан, эцэг эхчүүдэд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимтэй явуулахыг нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо.
 
Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан