Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээн эхэлжээ

АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотноо Оросын хөгжмийн зохиолын олон улсын төгөлдөр хуурчдын 13 дахь удаагийн тэмцээн болж буй юм. Энэ сарын 10-нд өндөрлөх уг тэмцээний 6-9 насны ангилалд А.Аминзаяа, 10-13 насны ангилалд Б.Сувд, Б.Ану, “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзааны охин Амина болон  М.Заяа, 14-17 насны ангилалд А.Анужин, Б.Сарнайцэцэг, Э.Ундрал, Г.Түвшинтөгс, Т.Отгонбулган, У.Сэлэнгэ, Ү.Уртнасан, 18-32 насны ангилалд Ч.Дөлгөөн нар эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа билээ. Хөгжим бүжгийн коллежийн урдаа барьдаг хүүхдүүд оролцож байгаа болохоор ихээхэн найдлага тавьж байгаа аж. Өмнө нь олон улсын чанартай тэмцээний тэргүүн байрт шалгарч байсан хүүхдүүдээ АНУ-д ажиллаж, амьдардаг монголчууд маань  Сан Хосе хотын “Le Petit Trianon” театрт очиж дэмжиж байгаа гэнэ шүү.

А.Цагаан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан