Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Энхбаяр гишүүний орлого “Газар”-аас ундардаг

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2014 онд 3.5 тэрбум төгрөгийн орлоготой байсан бөгөөд түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 2.6 тэрбум төгрөг гэж ХОМ-т бичигджээ. Өнгөрсөн онд Л.Болд гишүүний жилийн орлого 33.1 тэрбум төгрөг байсантай харьцуулахааргүй хэмжээний мөнгө олсон ч тэрээр 244 албан тушаалтныг орлогоор тэргүүллээ. Түүний хувьд “Газар” компанийг 100 хувь эзэмшдэг. 1991 онд байгуулагдсан анхны томоохон хувийн компаниудын нэгт тооцогдоно.

Өөрөөр хэлбэл, Ж.Энхбаяр гишүүн Монгол Улс чөлөөт зах зээлд шилжихтэй зэрэгцэн хувийн компанитай болсон нь өнөөдөр зургаан охин компани төрүүлсэн ашигтай бизнес болж хувирчээ. Түүний компаниуд дотоодын зах зээлд  уул уурхай, газар тариалан, гадаад дотоод худалдаа, үйлчилгээ, банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүний “Газар” компанийн охин компани болох түүний 66.4 хувийн хувьцаа эзэмшдэг “Газар сүлжмэл” нь 2002 онд татваргүй барааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн байна. Улмаар Монгол-Оросын хилийн шалган нэвтрүүлэх цогцолборт болон Улаанбаатар өртөөнд татваргүй барааны дэлгүүр ажиллуулж байгаа аж. Франц улсын нэртэй сүрчиг, Канад, Швед, Франц, Англи, АНУ-ын виски, ром, брэнди, цагаан архи, ликёрь, вино, янжуур, гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалдаг.

Мөн түүний 88 хувийг эзэмшдэг “Газар партнерс” банк бус санхүүгийн байгууллага нь 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэр үеэс хойш улсын төсөвт 256.9 сая төгрөгийн татвар төлсөн гэнэ. Юутай ч, УИХ  дахь намынх нь гишүүд бүгдээрээ орлогоо нийлүүлээд ч Ж.Энхбаяр гишүүний хөрөнгийг давж чадахгүй.

0 Сэтгэгдэл
Аргагүй штээ. Оргил супермаркетууд чинь сонголт сайтай бараатай биз дээ. Хүмүүс сайн үйлчлүүлдэг.
Татвараа шудрагаар төлдөг сайн Компаниудтай хүн дээ.
Хамгийн их уншсан