Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын шалгалтын тов гарчээ

Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жил зургадугаар сарын эхний долоо хоногт дуусна. Сурагчид хичээлийн жил дуусахаас өмнө сургууль төгсөх, анги дэвших шалгалт өгөх ёстой. Тэгвэл улсын шалгалтын товыг өчигдөр Боловсролын үнэлгээний төвийнхөн гаргажээ.  2014-2015 оны хичээлийн жилийн улсын шалгалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулах аж.

Тавдугаар анги
Байгаль шинжлэл зургадугаар сарын 2-нд 13:00 цагт
Математик зургадугаар сарын 3-нд 13:00 цагт
Монгол хэл зургадугаар сарын 4-нд 13:00 цагт

Есдүгээр анги
Монгол хэл зургадугаар сарын 2-нд 10:00 цагт
Нийгмийн ухаан зургадугаар сарын 3-нд 10:00 цагт
Байгалийн ухаан зургадугаар сарын 4-нд 10:00 цагт
Математик зургадугаар сарын 5-нд 10:00 цагт

Арванхоёрдугаар анги
 Гадаад хэл зургадугаар сарын 2-нд 10:00 цагт
Сонгосон агуулга зургадугаар сарын 3-нд 10:00 цагт
Математик зургадугаар сарын 4-нд 10:00 цагт
Монгол хэл зургадугаар сарын 5-нд 10:00 цагт

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан