Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ичих нүүрэндээ илэг наасан улстөрч манайд захаас аваад нэг


-Манай улстөрчдөд ер нь хүн чанар, ёсзүй, ичих нүүр гэж байна уу-

Манай их түнш Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ли Ван Гу албан тушаалаасаа огцрох болж гэнэ ээ. Ийм мэдээ дэлхийн хэвлэлүүдийн онцлох мэдээ болж байна. Тус улсын Засгийн газрын тэргүүнээр ердөө хоёр сарын өмнө томилогдсон энэ хүн авлигын хэргийн дуулианаас болж огцрохоо өөрөө мэдэгдсэн байна.
Авлига, бусад зөрчлүүдэд сэжиглэгдэж байсан солонгосын нэртэй бизнесмэн Сон Ван Жон саяхан амиа хорлохдоо ерөнхийлөгч Пак Кын Хегийн багийн өндөр албаны найман хүний нэрийг дурдан их хэмжээний авлига авч байсныг  бичиж орхисны дотор Ерөнхий сайд Ли Ван Гугийн нэр орсон байснаас ийм шийдэлд хүрлээ гэжээ.

Хамгийн гол нь энэ бол сөрөг хүчин, олон нийтийн шүүмжлэл, амиа хорлосон нэг хүний зурвас төдий байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хүнийг авлига авсан гэдгийг шүүх тогтоогоогүй, мөрдөн байцаалтаар баримтууд гаргаж ирээгүй. Тэр бүү хэл хэзээ хэдий хэмжээний авлига авсан тухай ямар нэгэн  тоо баримт одоохондоо ил болоогүй.

Гагцхүү Ли Ван Гу гэдэг солонгос эрийн ёс суртхуун, хүн чанар нь “Ийм хэл аманд ороолцолдчихоод бүхэл бүтэн улсын засгийн газрын тэргүүн гээд суух нь ёс зүйгүй хэрэг” гэж үзсэн хэрэг.

Энэ хүн 1975 онд их сургууль төгссөн, 1984 онд АНУ-д магистр, 1994 онд докторын зэрэг хамгаалсан хүн гэнэ.

Өөрөөр хэлбэл ийм боловсролтой, бас ийм хүмүүжилтэй, ёс суртхуунтай хүн учраас төрийн энэ өндөр албан тушаалаас өөрөө сайн дураараа огцорч байна.

Энэ бүхнийг дурдахын учир нь манайд, манай улстөрчид ямар боловсролтой, ямар ёс суртхуунтай билээ гэдгийг сөхөх гэснийх.

Яахав боловсрол, хүмүүжил, ёс суртхуун гэдэг өөр өөр,тусдаа ойлголт л доо. Хэдэн ч их сургууль дүүргэсэн бай, ямар ч өндөр боловсролтой байлаа гэсэн  хүмүүжилгүй хүн алийг тэр гэхэв. Хуулийн хамгийн өндөр боловсролтой цагдаагийн офицер хүн хүн алж, дээрэм тонуул хийсэн жишээ зөндөө бий.

УИХ-ын гишүүн асан, өнөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар гэгчийг боловсролгүй хүн гэж хэн хэлэх юм бэ. Энд тэндээс луйвардсан мөнгөө намдаа цутгаж байсан гэлээ ч ямар ч боловсролгүй хүнийг УИХ-ын гишүүн болгоно гэж юу байхав. Ядахнаа л нэг техникум  төгссөн байлгүй.
Гэтэл намтрыг нь үзэх гээд интернетэд ороход дан түүний луйвар, гэмт хэргийн тухай л гарч ирээд байхад энэ хүн ҮХЦ гэдэг төрийн том дээвэр дор нуугдаад л суугаад байдаг. Хууль сахиулагчид түүнийг чөлөөлж өгнө үү хэмээн ҮХЦ-д удаа дараа хандсан ч намынхан нь түүнийг хамгаалсаар байгаа.

Д.Сугар Японы нийслэл Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан. Хонконгийн Эйч Эс Би Си банкинд Д Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа “МИАТ”-ийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Хоролсүрэнгийн хамаатан иргэн О.Тамирын дансанд 2007 оны 7 сарын 16-нд 199.941 доллар, мөн оны 8 сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байжээ. Энэ хоёр шилжүүлгийн дүн нь өнөөгийн ханшаар 598 сая 935 мянган төгрөг болж байна.
Ээ эрхэм бас  2011 онд Солонгосын Чэжүд 600 сая воноор байр худалдаж авсан зэрэг нь хэдийнээ ил болж хэвлэлээр шуугьж байгаа.
 
Хууль сахиулагчид ч аль хэдийнээ шалгаад заримыг нь баталгаажуулчихсан байхад энэ хүн хариуцлагаас зугтааж Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагад толгой хоргодсоор байгаа.
Хар нүдний шилтэй, МАН-ын байнгын ивээлд байдаг энэ хүнд Монгол Улсын хууль, төрийн хүний ёсзүй бүү хэл эгэл монгол эрийн жудаг, шударга ёс гэж байхгүй бололтой. Тэгээд бас өөрийгөө улстөрч, “Монгол Улсын төлөө чөмгөө дундартал зүтгэж байгаа” гэад байдаг гэж байгаа.

Дахиад нэг жишээ. Өнөөгийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр гэдэг хүн байна. Төрийн түшээ, сайд асан хүн. Дэлхийд ганц гэгддэг байсан Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн хүн. Мэдээж боловсролтой нэгэн. Гагцхүү ямар ч хүмүүжилгүй, ёс зүйгүй  л хүн. Түүний   эхнэр О.Эрдэнэсолонго нөхрийнхөө  “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болох нь илэрсэн. цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршуулсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 166, хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн 270-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Ганцхан энэ хүн УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэдэг нэрийн далбаан дор өнөө хүртэл “нуугдсаар” байгаа.
Сайндаа л нэг сая төгрөг, элдэв нэмэгдэлтэйгээ хоёр сая хүрэхтэй гүйэй фцалин авдаг, эхнэр нь хэдий бизнесмэн байлаа ч хуримтлуулчихааргүй, улдсын хэдэн жилийн төсөвтэй тэнцэх  мөнгө эргүүлж байснаа бараг л өдрийн хоолны мөнгөний төлөө шуугиан дэгдээлээ гэдэг хүн.
Энэ хүнд боловсролын хэдэн диплом, хэчнээн  хавтас байгаа бол. Бараг өөрөөс нь том том, гадаадын хэдэн хэлээр бичсэн хатуу хавтас байгаа даа.
Тэгээд ч энэ хүн сургууль төгссөн цагаасаа эхлээд нам улсын албанд зүтгэж ёстой л “улс эх орныхоо төлөө” гэсээр ирсэн нэгэн.

Гэтэл.......энэ хүн яасан байна. Дээр дурдсан баримтуудыг цагдаагийн газар нэгэнтээ тогтоогоод шалгаад эхэлчихсэн. Бүр эхнэрийг нь саатуулан шалгаж, Ё.Отгонбаяр өөрөө “миний эхнэр торт сайхан хийдэг” хэмээн уйлаад сууж  байсан.

Гэхдээ л энэ хүнд улстөрчийн байтугай жирийн нэгэн монгол эр хүний ёс жудаг, ёс суртхуун, ёсзүй, хүн чанар алга.
Тэр бүү хэл энэ хүн улсын ажил гүйцэтгэснийх нь төлөө браилгын компанийн захирлыг хахууль өг хэмээн дарамталж хүнээр зодуулж байсныг нь цагдаагийн газар нягтлаад тогтоочихсон.

Ё.Отгонбаяр Боловсролын сайдаар удсан бол хүүхдийг чинь сургуульд суралцуулж байна хэмээн мань мэтээс, эцэг эхчүүдээс   хахууль нэхэж дарамтлан хүнээр зодуулах байж л дээ.  Солигдсон нь яамай.

Солонгосын ерөнхий сайд Ли Ван Гугийн тухайд өнөөдөртөө ямар ч хуулийн байгууллага авлигын хэргийг нь шалгаагүй, нотолж тогтоогоогүй, зөвхөн олон нийтийн дунд ийм яриа гарсан төдийд л огцрохоо мэдэгдсэн гэдгийг дээр дурдсан. Харин манай аугаа их улстөрч Д.Сугар, Ё.Отгонбаяр хоёрын тухайд бол хэдийнээ шалгаад эхэлчихсэн баримтууд нь гараад ирчихсэн, ганцхан шүүхээс буруу зөвийг нь ялгаж нотлох  л үлдээд байгаа хэрэг.
Энэ хоёр хүнд төр түшиж явах ёсзүй бүү хэл зүгээр л жирийн нэгний ёс суртхуун, хүний ичих нүүр гэж бүүр алга. Монголчууд үүнийг “Ичих нүүрэндээ илгэ наасан” гэж ярьдаг даа.

Дээр дурдсан хоёр хүн бол наад захын л жишээ. Тэгээд цаашаа Увс аймгаас УИХ-д сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн гэдэг хоёр нөхөр байна. Парламентын 2012 оны сонгуулиар энэ хоёр хүн сонгогчдод мөнгө тараасан нь тогтоогдоод, мөнгийг нь гардан тараасан хүмүүс нь хэдийнээ шүүхээс ял аваад явчихсан байхад л Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр гар хөл болоочдоо шорон руу илгээчихээд өөрсдөө “ёстой юу ч болоогүй юм шиг” том том яриад л УИХ-д суугаад байдаг, “ичих нүүрэндээ илэг байтугай хэдэн давхар шавар наачихсан” хүмүүс.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гэж хүн байна. Хонгорыг хордуулсан, үгүй гэсэн хэл аманд хэчнээн өртөв. “Лефчикний, бандаашны, оймсны  хордлого” гээд л гүрийгээд байснаас биш үнэн мөнийг нь олъё гэж нэг ч удаа ганхийгээгүй. УИХ-д сонгогдохын тулд тойрогтоо төсвийн мөнгөнөөс хишиг хүртээснээ өөрөө ч хүлээдэг нэгэн. Энэ хүн өөрийнхөө наснаас илүү хугацаагаар энэ дэлхийн их дээд сургуулийг дамжиж суралцсан “боловсролтой”  гэж намтартаа бичдэг хүн. Даан ч ёс суртхуун, ёс зүй гэж огт байхгүй. Жирийн л нэг монгол эр хүний жудаг ч байхгүй.
Монгол хүн бол өөрийнх нь буруугаас байтугай зүгээр тээр тэнд нэг хүн өвдөхөд хөөрхийлж, биеийг нь сурагладаг даа.

За ингээд цаашаа дурдаад байвал манай УИХ-ын бараг бүх гишүүний нэр гарна л даа. Тэдний хэнд ч ийм ичих нүүр, жирийн л нэг хүний ёсзүй гэж байхгүй.
Тэдний хэн нь ч Солонгосын ерөнхий сайд шиг “Ийм хэл аманд орооцолдоод яаж өнөөдөр төрийн ийм өндөр албанд сууж байх юм” гээд огцрох өргөдлөө өгчихдөггүй юмаа гэхэд, хуулиар эдэлдэг бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулж нягтлуулчих “совест” ёсзүй байхгүй.
Үгүй яаж ч байхав дээ, тэгж шалгуулбал луйвар нь илрээд, тэр чигтээ “аавынх” руу явна гэдгээ мэдэж байгаа  юм хойно.  

Хүмүүжил гэдгийг wikipedia-д “Нийгмийн амьдралд хүний биеэ авч явах дадлага, чадвар, төлөвшсөн зан чанар” гэсэн байна.
Харин боловсрол гэдгийг “Нийгмийн гишүүний хувьд хүний эзэмшсэн мэдлэг, шүтлэг, урлаг, ёс суртахуун, дадал зуршлын нэгдлийг соёл гэх бөгөөд түүнийг нийгмийн захиалгад нийцүүлэн нэг үеэс нөгөө үед дамжуулах хэрэгслийг боловсрол гэж ойлгоно” гэжээ.
Тэгэхээр манай энэ хэдэн луйварчин бол боловсрол гэж энд тэндхийн хэдэн хавтас цуглуулснаа ойлгодог, хүмүүжил нь  хэзээ цагаас луйвар хийхээр төлөвшсөн зан чанараараа ялгардаг л хүмүүс байх нь л дээ.

0 Сэтгэгдэл
Хэн хэнээ гэхэв бүгд адилхан
za yamar ch baisan zov ulsuud bnaa
ugaasaa 70jil amxn baisan odoo urgeljiluuleed baij baigaa,, unendee toonii xubid xaritsuulxad man denduu ix xulgaich narti, ted bol tom akuluud shuu dee, xarin an -d bol xaxuuluar bayjigsad baigaa gexdee, akuliin jaraaxainuud daa
өө Энэ ASSA чинь АН ын .....юу байсан аан хай...кк
тэр муу чинь наадуулын чинь дэргэд жараахай л даа, хө
андаа энд чинь дан МАН нөхдүүд байна алдарт Баярцогт чинь алга байна шүү дээ
ugaasaa 70jil amxn baisan odoo urgeljiluuleed baij baigaa,, unendee toonii xubid xaritsuulxad man denduu ix xulgaich narti, ted bol tom akuluud shuu dee, xarin an -d bol xaxuuluar bayjigsad baigaa gexdee, akuliin jaraaxainuud daa
өө Энэ ASSA чинь АН ын .....юу байсан аан хай...кк
тэр муу чинь наадуулын чинь дэргэд жараахай л даа, хө
Shudarga niigem baiguulj ene 76 g hergiig ni huleelgej yaliig ni edluulie. Ireh songuuliar MAХН ийг бугд дэмжиж ялуулбал Энхбаяр наад хэдийг чинь бух булхайг нь дэлгээд шар махтай нь хатаана даа. Жирийн ард бид ингэж л Арсланг бараар намнахгуй бол наад 76 мал чинь дийлдэхгуй юм байна. Бугдээрээ толгойгоо ажлуулж нэгээр нь намнуулахгуй бол ард тумэний амьдрал хэцуудлээ.
Хамгийн их уншсан