Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орост “Георгиевийн тууз” ажиллагаа эхэллээ


ОХУ-ын 85 бүс нутаг, дэлхийн 70 орчим улс оронд фашизмыг эсэргүүцсэн дайны ялалтын их ойд зориулсан “Георгиевийн тууз” ажиллагаа өчигдөр орон даяар эхэлсэн байна. Их дайны ялалтыг авчирсан цэрэг дайчдын дурсгалыг хүндэтгэж сайн дурынхан энгэртээ энэ туузыг зүүх болно гэж телевизийн “Россия 24” .  суваг мэдээлжээ.

Дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх энэ туузыг ОХУ-ын нийслэл Москвад 20 газар түгээх юм байна. “Георгиевын тууз” гэдэг энэ арга хэмжээ 2005 оноос хойш явж жил бүрийн тавдугаар сарын 9-ний өмнө олон нийтэд түгээдэг болсон юм.

 Зөвхөн Орос орны ч биш дэлхийн бусад орны сая сая хүн дайны гамшгийг, тэнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн энэ туузыг энгэртээ зүүдэг болоод байгаа юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан