Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрхэмбаяр: МАН-аас томилогдсон сайд нар нийтдээ 500 гаруй албан хаагчийг хоморголон халсан

Т.ЦЭЛМЭГ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр зарим сайдыг төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон халж байгаа хууль бус үйлдлээ зогсоохыг шаардлаа. Хөдөлмөрийн яам, БХБЯ, ЗТЯ, БОНХАЖЯ, МХЕГ, ОБЕГ-т халаа сэлгээ газар авч, төрийн албан хаагчдыг зургаан сарын тэтгэмж хүчээр өгч ажлаас нь халж, оронд нь өөр хүмүүс томилж, төсвийн хөрөнгөнд үрэлгэн хандаж байна гэв. Шаардлагад “МАН-аас томилогдсон Засгийн газрын гишүүд нийтдээ 500 гаруй төрийн албан хаагчийг хоморголон халаад байгаагаас БОНХАЖЯ аппаратынхаа төрийн албан хаагчдын 50 гаруй хувийг, Хөдөлмөрийн яам 100 хувь, мөн 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг бүгдийг нь халсан. МАН Засагт хамтарсан учраа эдийн засгийн хүндрэлээс хамтдаа гарья, хэмнэлтийн горимд шилжье гэж тайлбарлаж байснаа эргэн санаж эрх мэдэл, албан тушаал, ширээ сандлын хойноос яваагүй гэдгээ ард түмэндээ харуулах цаг боллоо. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгээс олон хүнийг хоморголон халсан Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн гаргасан тушаалыг хүчингүй болгож, халагдсан ажилтан албан хаагчдыг эргүүлэн томилуулсны дараа Төрийн албаны сонгон шалгаруулалт хийхийг шаардаж байна” гэжээ.

Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр цөөн асуултад хариулт өгөв.

-Ажлаас халагдсан хүмүүсээс хэд нь АН-ын гишүүн байгаа вэ?
-Халагдсан төрийн албан хаагчдыг бид аль нам бэ гэдгээр хандахгүй байгаа. Төрийн албан хаагчийг тогтвор, суурьшилтай ажиллуулах хэрэгтэй. Нам солигдохоор хоморголон халдаг байдлыг таслан зогсоох ёстой. Цаашид бид төрийн албанд өгөө аваатай байдлаар ханддагийг эцэслэх ёстой гэж үзэж байна.

-Фракцгүй АН болох нь намд ямар өөрчлөлт авчрах бол?
-Улс орны хэмжээнд фракцуудад албан тушаал хуваарилдаг байсан нь үнэн. Өмнөх Засгийн газрын нэг алдаа энэ байсан. Одоо бол бид АН-аас албан тушаалтныг томилохдоо хэн ямар фракцынх байна гэдгээс хамаарахгүйгээр чадвар, мэдлэгтэй, төрийн албыг хашиж чадах хүн сонгодог тогтолцоо руу шилжинэ. Энэ манай намын мянга мянган гишүүний захиалга хүсэлт гэж ойлгож болно. Фракц толгойлж байсан УИХ-ын гишүүд, намын удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой гэж үзэж байгаа.

-АН-ын ҮЗХ-ны хурал, Их хурал хэзээ болох вэ?
-ҮЗХ хуралдана. Улс төрийн намын тухай хууль батлагдсан тохиолдолд Их хурал хуралдана. Энэ жилдээ багтаж Их хурлаа хийх ёстой.

-Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Я.Батсуурь намынхаа гишүүдэд хандсан гэсэн?
-Батсуурь намынхаа гишүүдэд хандсан. Энэ асуудлаар дараа нь байр сууриа илэрхийлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан