Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад 90 сая жилийн настай үлэг гүрвэлийн өндгүүд олжээ


Хяталын өмнөд нутгйин Гуандун мужийн Хэюань хотод  зам засч байсан ажилчид үлэг гүрвэлийн 43 ширхэг өндөг олсны 19 нь бүр бүтнээрээ байжээ.
Замыг шинэчлэхээр хуучин хучлагыг нь хуулж байгаад нэг ажилчин бөөрөнхий хэлбэртэй чулуужсан зүйл олтол цаана нь бас зөндөө байсан гэнэ. Тэндэх ажлыг зогсоож, археологчдыг дуудтал тэд хоёр цагийн хугацаанд 43 ширхэг ийм чулуужсан өндөг гаргаж авчээ. Ихэнхдээ 13 см диаметртэй үлэг гүрвэлийн энэ өндгүүдийг одоо мэргэжилтнүүд судалж байгаа ч 90 орчим сая жилийн настай гэж үзэж байна.

Хэюань хот устаж үгүй болсон үлэг гүрвэлийн өндөгнүүдийн цуглуулгаараа бол дээд амжилтын Гиннесийн номд орсон газар. Энэ хот орчмоос нийтдээ 17 мянган чулуужсан өндөг олсноос 10 мянга орчмыг нь  эндээ хадгалж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан