Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

92-р сургуулийн хашаанд байсан чоныг устгаж, аюулгүй болголоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 92 дугаар сургуулийн хашаанд чоно байна гэсэн дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс 2015 оны 04 дүгээр сарын 23-ны 01.24 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтэст мэдэгджээ.

92 дугаар сургуулийн баруун урд буланд буюу Эрдэнэтолгойн 40-244 тоотын үүдэнд чоно байсан бөгөөд дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон  Аврах гал унтраах 63 дугаар анги, Цагдаагийн III хэлтэс, нохой устгалын аж ахуйн алжилтан албан хаагчид шуурхай ажиллаж, чоныг аюулгүй болгосон аж.

Чонын толгойг нийслэлийн Мал эмнэлгийн газар шинжилгээнд өгсөн бөгөөд одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна.
- See more at: http://www.zasag.mn/m/bzd/view/9506#sthash.tCdLmOTS.dpuf

0 Сэтгэгдэл
Tiimee ***** buruu, baigald n tavih bsiin
alchihaj bgamu ymar zerleg yum be noirsuulah taria edr heregleed hoorhi amitniig baigald ni butsaaj tavij boloogu yum uu ???
Tiimee ***** buruu, baigald n tavih bsiin
Хамгийн их уншсан