3х3: Монголын шигшээ өнөөдөр Азийн аваргын эхний тоглолтоо хийнэ
Нийслэлийн зургаан дүүрэг болон төв аймгийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана
“Спартак” балетыг таван жилийн дараа тайзнаа дахин толилуулна
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатарт 0 хэм дулаан, үүлшинэ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна
Малчны зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даана
Хятадад оршуулгын стриптизийг хориглоно
Хятадын дорнод нутагт нэг сонин зан үйл саяхнаас эхэлж оршуулгын ёслол дээр стриптиз үзүүлдэг болсныг хууль сахиулах байгууллагтай хамтран хориглоно хэмээн БНХАУ-ын Соёлын яам мэдэгдсэн байна. Зяняьсу, Хандань мужуудад талийгаачийн хойноос эмгэнэн гашуудсан хүмүүсийн зэрэгцээ олон тооны нүцгэн бүжигчид ирж үзүүлбэр үзүүлдэг болжээ.
Хандань мужид болсон нэгэн оршуулгын үеэр зөвхөн хөхөвч өмссөн нүцгэн бүсгүй талийгаачийн төрөл төрөгсдийн өмнө бүжиглэж байгаа гэрэл зураг интернетээр тарсан нь эрх баригчдыг ийм шийдвэр гаргахад хүрсэн байна.
Зарим оршуулга дээр нүцгэн бүжигчид могойтой бүжиглэдэг байна. Ханьдань хотод нас барсан нэгэн хижээл эмэгтэйн оршуулгын үеэр хоёр цагийн турш “порно жүжиг” үзүүлсэн “Улаан сарнай” гэдэг хамтлагийг Соёлын яам 11300 доллараар торгож, хамтлагийн гурван ч гишүүнийг баривчилжээ.
Сүүлийн үед оршуулгын ийм зан үйл Зүүн Азид нэлээд өргөн дэлгэрээд байгаа юм байна. Тэдний итгэл үнэмшлээр бол талийгаачийг хойд насны зам мөрөө олоход нь тус болж байгаа нь энэ юм байх.
Хятадын оршуулах ёслолыг судалсан Принтоны их сургуулийн зүүн Ази судлалын тэнхимийн эрхлэгч доцент Эверетт Жан “Хятадад хэдий л өндөр настай хүн нас барна, түүнийг илүү их ёс төртэй, өргөн дэлгэр оршуулдаг” гэсэн байна.

0 Сэтгэгдэл