Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрөөд 100-хан минут амьдарсан ч өөр хүний амь аварсан хүүгийн гайхамшигт түүх

Энэ хорвоод төрөөд ердөө 100 хан минут амьдарсан атлаа манай гаригийн хамгийн залуу донор болж насанд хүрсэн нэг хүнийг аварсан бяцхан жаалын гайхамшигт явдал өнгөрсөн онд Их Британид тохиосон  байна.
Жесс Эванс, Майк Холстон хоёр хүүхэдтэй болж эхнэр нь хоёр ихэр хүүхэд тээж эхэлжээ. Харамсалтай нь ихрийн нэг нь хүнд өвчтэй учраас төрснийхөө дараа амьдарч чадахгүйг нь эмч нар мэдсэн байна.
Ингээд яах ч аргагүй болсон ч энэ хорвоод дөнгөж ирээд буцсан жаал хүү өөр нэг насанд хүрсэн хүний аминд орох хувьтай байж. Төрмөгц  нь Тедди Ной Холстон гэж  нэрлэсэн хүү ердөө 100 минут болоод л амьсгал хураажээ.  Түүнийг  нас бараад гурван минут болж байхад нь эмч нар мэс засал хийж хүүгийн бөөр, зүрхний хавхгийг авч өөр нэгэн өвчтөнд суулгасан байна. “Тэр жинхэнэ баатрын ёсоор нас барсан. Бид гашуудахын зэрэгцээ яаж бахархаж байгаагаа илэрхийлэх ч үг алга” гэж хүүгийн эцэг сурвалжлагчид ярьсан байна.
Теддигийн ах Ной Тедди Холстон эрүүл төрж, одоо аав ээж, гурван настай эгч Биллитэйгээ хамт Уэльс Кардиффед амьдарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан