Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Балбад газар хөдөлж 1457 хүн амь алдлаа
Балбад дөрөвдүгээр сарын 25-ын өглөөгүүр газар магнитудын 7,9 баллын хүчтэй хөдөлж 1547 хүний амь нас сүйдлээ хэмээн тус улсын Сангийн сайд Рама Шарана Махата мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжууллаа.
Reuters агентлаг болохоор 1130 хүн амь үргэдсэн гэж мэдээлж байна. Ийм хүчтэй газар хөдлөл тус улсад сүүлийн 80 жилд тохиож байгаагүй юм байна. Олон тооны барилга байшин нурж сүйдэн нийслэл Катмандугийн нисэх буудал хаагдаж, тээврийн харилцаа холбоо саатжээ.
Газар хөдлөлийн чичирхийлэл хөрш Энэтхэг, Баншладеш, Төвдэд мэдэгдсэн байна. Энэтхэгт гэхэд л үүний уршгаар 20 хүн нас барсан бол Төвдөд 12 хүн нас барсан мэдээлэл байна.
Газар хөдлөлийн уршгаар Эверестээс хөрс гулгаж уулын бэлд байдаг уулчдын лагерыг дарснаас найман хүн нас баржээ.
Нийслэл Катманду дахь дурсгалт газар сүм хийд газар хөдлөлд олноороо нэрвэгдсэнээс 183 жилийн өмнө барьсан Дхарахарагийн алсыг хардаг цамхаг нурсан байна.
Цамхаг бусад барилга байгууламжийн нуранги дор хэдэн зуун хүн, гадаадын иргэд ч байгаа гэж нүдээр үзсэн хүмүүс хэлж байна. Дүрс бичлэгийн камерийн бичлэгээс үзэхэд европ төрхтэй хүн олон байжээ.

0 Сэтгэгдэл