Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Ардчилал” сонины нэрэмжит тэмцээнд ”МАСС” агентлаг тэргүүллээ


Үндэсний хэмжээний анхдагч чөлөөт хэвлэл  "Ардчилал” сонин 25 жилийн ойн арга хэмжээний хүрээндээ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг,  хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч уран бүтээлчдийн дунд волейболын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд телевиз радио, сонин сэтгүүл, сайтуудын эрэгтэй, эмэгтэй нийт 30 гаруй багийн тамирчид өрсөлдсөнөөс  мэдээллийн “Масс” агентлагийн эрэгтэй эмэгтэй баг тус бүр нэгдүгээр байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд өнгөрсөн гурван жилийн тэмцээнд дараалан түрүүлж шилжин явах цомыг үүр хадгалах эрх аваад байсан  МҮОРТ-ийн баг “Масс” агентлагийн багт ялагдаж, ийнхүү шинэ аварга төрлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан