Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

74 настай Назарбаев эрч хүчтэй ажиллана гэлээ


Ням гарагт болсон Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуулиар 97 хувийн санал авч улсынхаа төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Нур Султан Назарбаев “Анхны ерөнхийлөгчийн номын сан”-д үг хэлэхдээ эрч хүчтэй ажиллаж Казахстаныг дэлхийн топ-30 орны тоонд оруулна гэлээ. “Бидэнд өндөр боловсролтой боловсон хүчин байна. Санхүүгийн хангалттай хүч, улс төрийн тогтвортой байдал, ард түмний эв нэгдэл байна. Бид Казахстаныг дэлхийн өндөр хөгжилтэй 30 орын тоонд оруулж чадна” гэж хэлжээ.
74 настай ерөнхийлөгч бас “”бүх нийтийн ийм итгэл үнэмшилгүй” бол энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хүнд гэсэн байна. Тэрээр улс орондоо ийм эрс шинэчлэл хийхэд байнгын дэмжлэг үзүүлж байдаг ард иргэддээ талархал илэрхийлжээ.
Дөрөвдүгээр сарын 26-нд болсон Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар гурван хүн өрсөлдсөнөөс өнөөгийн ерөнхийлөгч Нур Султан Назарбаев 97 хувийн санал авч ялаад байгаа юм. Казахстаны Коммунист намын нарийн бичгийн дарга Тургун Сыздыков 1,87 хувийн санал авсан бол Үйлдвэрчний холбооны дарга Абельгин Кусаинов 0,63 хувийн санал авчээ.
Сонгуульд нийт сонгогчдын 95,11  хувь нь оролцсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан