Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нигерид гурав хоногийн гашуудал зарлав

Нигерид онгоцны ослоор 150 гаруй хүн амь үрэгдсэний дараа улс даяар гурав хоногийн гашуудал зарлаад байна. Энэтхэгийн “Дана Эйр” компанийн Boeing MD-83 онгоц нийслэл Абужагаас Лагос хот руу нисэх  замдаа сүйрчээ. Онгоцонд 153 хүн явснаас нэг нь ч амьд үлдээгүй гэж албаныхан мэдээллээ. Онгоц Лагос хотын нисэх буудлын ойролцоохь хүн оршин суудаг хэсэгт унасан учир амь үрэгдэгсдийн тоо үүнээс ч давж магадгүй байна.
Онгоцны зорчигчдын дийлэнх нь нигерчүүд байсан бөгөөд Хятадын зургаан иргэн явсан мэдээ байна.  
Одоогоос сар орчмын өмнө  мөн л “Дана Эйр” компанийн Бойнг онгоцонд техникийн гэмтэл гарч Лагос хотод ослын буулт хийж байсан удаатай. Ер нь, Нигерид агаарын тээврийн аюулгүй байдал маш муу төвшинд байдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100-аас дээш хүн амь насаа алдсан дөрвөн ч осол тус улсад гарчээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан