"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Б.Сэр-Од олимпод орох эрхийн болзол хангалаа
Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од Германы Хамбург хотноо болсон 30 дахь удаагийн марафон гүйлтийн тэмцээнд оролцож, 2.10.15 цагийн амжилтаар VI байрт орсон байна. Ням гаригт болж 20.000 гүйгч оролцсон энэ тэмцээнд манай Б.Сэр-Од Олимпод оролцох эрхийн норматив биелүүлсэн байна.
Мөн эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр 2.38.51 цагийн хугацаанд замаа туулан барианд орсноор ирэх наймдугаар сард Бээжинд болох ДАШТ-ий эрхээ авчээ. Олимпын наадмын марафоны эрэгтэйчүүдийн ангиллын эрхийн норматив 2.15.00 цагаас, эмэгтэйчүүд 2.43.00 цагаас дотогш гүйсэн тохиолдолд оролцох боломжтой аж. Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос "Рио 2016" олимпын наадмын эрхийн болзлыг хангасан тамирчдыг ирэх сард албан ёсоор зарлах аж.
Өнгөрөгч хоёрдугаар сард Хонгконгт болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Б.Мөнхзаяа 42 км, 195 метр замыг 2.38.43 цагт туулж, Олимпын наадмын эрхийн болзлыг биелүүлж, улмаар өнгөрсөн сард БНХАУ-ын Чүнчон хотод болсон Олон улсын марафон гүйлтийн А зэрэглэлийн тэмцээнд 2.33.36 цагаар амжилтаа баталгаажуулсан. Тэгвэл Гавьяат тамирчин Б.Сэр-Од Олимпын наадамд оролцох эрхийн нормативийг биелүүлээд байна.
Одоогоор манай улсаас буудлагын тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "РИО-2016" Олимпийн наадамд орох Монголын тамирчдын анхны эрхийг эх орондоо авчирсан. Тэгвэл хөнгөн атлетикийн хоёр тамирчин эрхийн норматив биелүүлээд байна.

0 Сэтгэгдэл