Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүчтэй салхинаас болж галт тэрэг гүүрнээс уналаа


АНУ-ын Луизиана мужийн Элмвуд хотод хүчтэй салх илсны улмаас 11 вагонтой ачааны галт тэрэг замаасаа гарч гүүрнээс унасан том осол болжээ. Галт тэрэг гүүрнээс нисч газар унан эвдэрсэн байна. Ослын үеэр хэн нэгэн бэртэж гэмтээгүй, галт тэргэнд хортой бодис тээвэрлэж яваагүй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Мөн Батон-Руж хотод салхины улмаас цахилгаан дамжуулах байгууламжуудад олон тооны дэлбэрэлт болж 70 гаруй мянган хүн гэрэл цахилгаангүй үлджээ. Ургаа модод унаж олон машин өртсөнөөс замын хөдөлгөөнд ихээхэн бэрхшээл учруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан