Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энержи Ресурс Эрдэнэс Тавантолгойд өртэй


Эрдэнэс ТТ төрийн өмчит хувьцаат компанийн 2014 оны тайлан, баланс гарчээ. Үүнийг харж байхад нэг хачирхалтай мэдээлэл олдсон нь Энержи Ресурс компани Эрдэнэс ТТ-д 14 тэрбум 627 сая төгрөгийн өртэй байгаа явдал юм.

Энэ юун өр болох талаар Эрдэнэс ТТ ТӨХК-ныхнаас тодруулбал дараах тайлбарыг өгч байна. Энержи ресурс тэдний нүүрсийг Ухаахудгийн нүүрс угаах үйлдвэрт угаагаад хятадад өндөр үнээр борлуулах тал дээр хамтарч ажиллах санал тавьсан ажээ. Эрдэнэс Таван толгой ТӨХК-ны удирдлага саналыг хүлээж аваад, туршилтын үйлдвэрлэл явуулах болж нүүрсээ нийлүүлсэн байна.

Эрдэнэс ТТ ТӨХК уг нь Хятадын худалдан авагчдад нүүрсээ нийлүүлэхдээ тонн тутамд 10 хувийн хаягдал тооцож өгдөг. Гэтэл Энержи ресурсынхан өөрсдийнхөө жишгээр 30 хувийн алдагдал тооцно гэж тулгаад, үүнийгээ зөвшөөрүүлэх гэж дээрээс сайд, дарга нараар яриулах зэргээр нийт жингийн 70 хувиар тооцож нүүрс хүлээн авч угааж, цааш нь хятадуудад зарчихаад нүүрснийхээ төлбөрийг төлөхгүй байгаагаас Эрдэнэс Таван толгойн нүүрсийг Ухаахудагт угаах ажиллагаа зогсоход хүрсэн байна.

Ингээд нэгэнт нийлүүлсэн нүүрснийхээ төлбөрийг авч чадахгүй жил орчим болоод байна. Энэ өрийн хэмжээ 14 тэрбум 627 сая төгрөг, он гараад 4 сар өнгөрч байгаа болохоор алданги, торгуулиа тооцвол одоо өссөн дүнтэй байгаа байх. Энержи ресурс компанийг KPMG аудит, Мoody"s үнэлгээний агентлаг зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагууд 1,3 тэрбум долларын өртэй, бэлэн мөнгөний хомсдолд орсон гэж дэлхий даяар зарласан нь монгол дахь үйл ажиллагаанд нь илрэлээ олсон нь энэ бололтой.

MCS компанийн захирал Ж.Оджаргал ТВ-ийн ярилцлагадаа өрийнхөө хэмжээг нилээд багасгаж 600 сая доллар гэж мэдээлсэн. Гэтэл жилийн тайлан дээр нь 2 дахин их дүнтэй өр бичигдсэн байгаа билээ. Өрөө төлөхийн оронд компанийг нь худалдаж авна гээд байгааг нь Эрдэнэс ТТ ТӨХК-ны уурхайн ажилчид, инженерүүд эсэргүүцэн Улаанбаатарт жагсахаар завдаж байгаа гэсэн мэдээлэл ч тархаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
юу вэ наадах чинь эрдэнээс таван толгойг худалдаж авна гэсэн чинь юу гэсэн үг юм бэ нөгөө их өрөндөө ард түмний хөрөнгийг өгөх гээд байгаа юм уу энэ талаар сайн мэдээлээд өгөөчээ цуурхал гарангуут л тэр нь биелээд байгаа шүү ард түмээн
ami amia bodood yavj chadah gazraadaa hurdhan yavsan ni deer
Muhel ruugee iim hurdan yavj baina daa, huurhii
ami amia bodood yavj chadah gazraadaa hurdhan yavsan ni deer
аль хэдийнээ дууссан шүү дээ. Амь амиа бодоцгоо. АН, МАН аль нь ч байсан ялгаагүй
Багтай даа, Монгол улс сөнөжээь Сайханбилэгийн сайхан үгэнд хууртаад хэрэггүй юм байна. МОНГОЛ УЛС МӨХӨЖ ДУУСЧЭЭ. Наадуул чинь МОнгол Улсыг мөхөхийг нь хүлээгээд, гадааадад зараад сууж байгаа юм байна.
аль хэдийнээ дууссан шүү дээ. Амь амиа бодоцгоо. АН, МАН аль нь ч байсан ялгаагүй
Хамгийн их уншсан