Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүрсний экспорт өсөх хандлага алга

Уул уурхайн яамнаас өнөөдөр "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлыг хийлээ. Энэ үеэр дөрөвдүгээр сард уул уурхайн салбарт явагдсан гол үйл ажиллагааны мэдээллийг танилцуулсан юм. Энэ оны эхний гурван сарын байдлаар салбарын гол нэрийн бүтээгдэхүүний статистик тоо баримтыг сайд Р.Жигжид мэдээллээ. Манай улс энэ оны эхний 3-н сард 5.8 сая тонн нүүрс олборлож, 3.2 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 490 мянган тонноор буурсан байна.   Уг нь уул уурхайн яам энэ оны эхний 3-н сард 4.9 тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байжээ. Сүүлийн хоёр жилдээ нүүрсний экспорт байнгын хэлбэлзэлтэй байгаа.
 Цаашид ч нүүрсний экспорт унаж мэднэ гэсэн тооцооллыг салбарын сайд нь өглөө. Харин гадаад хамтын ажиллагааг сайжруулах нь энэ салбарын ажилд нааштай үр дүн үзүүлнэ гэж энэ хурлын үеэр хэллээ. Үүний тулд дэлхийн тэргүүлэгч аж үйлдвэржсэн орнууд болох Их долоо улсуудын санаачлагаар хөгжиж байгаа орнуудын гэрээ хэлцэл хийхэд үзүүлэх дэмжлэг туслалцааг бэхжүүлэх зорилготой Их долоо-Коннекс Монгол санаачилгыг эхлүүлжээ. Мөн гацууртын уурхайн ордын төсөл дээр Германы гурван хуульчтай хамтран ажиллахаар болсон юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан