Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвшөөрөлгүй газарт сургууль цэцэрлэг барьж байна

- Батлагдсан архитектурын ажилгүй барилгуудын газрын эрхийг цуцална-

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэдээлснээр нийслэлд зөвшөөрөлгүй, зөрчилтэй 24 барилгын ажил явагдаж байгаа аж. Үүнээс барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй найм, батлагдсан зураг төслөөс гажсан 16 барилга бий. Эдгээрийг дүүргээр нь авч үзвэл Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу тус бүр долоо, долоон барилга зөрчилтэй байжээ. Харин Чингэлтэй дүүрэгт хамгийн бага буюу нэг барилга байв. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар есөн байршилд зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн гэнэ. Үүнд, ихэвчлэн сургууль, цэцэрлэг гээд улс, нийслэлийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгууд багтжээ. Дээрх зөвшөөрөлгүй гэх тоо нь 2014 оны намраас өнөөг хүртэлх барилгынх. Үүн дээр 2013, 2014 оны зөрчилтэй барилгыг нэмэгдэх юм бол нэлээд олонг нэрлэх бололтой.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хурлаар өчигдөр зөвшөөрөлгүй барьсан барилга, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөл, магадлалын дүгнэлт, барилгын норм, дүрэм, стандарт зөрчин барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт, шалгалтын дүнгийн тухай асуудлыг хэлэлцлээ.
Сүүлийн үед барилгын салбарт гарч байгаа зөрчил нь иргэд болон аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барилга барьж эхлэх болжээ. Түүнчлэн дүүргийн Засаг даргын захирамжийг нийслэлийн Засаг даргын захирамж болгосны дараа барилгын ажлаа эхлүүлэх ёстой. Гэтэл зарим иргэн, аж ахуйн нэгж дүүргийн Засаг даргын захирамж байхад л барилга барьж болно гэсэн ойлголтоор үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Уг нь  өөрийн эзэмшил газартаа нэг давхар байшин барьсан ч барилга эхлүүлэх зөвшөөрөл авах журамтай гэнэ. Гэсэн ч уг журмыг зөрчин олон барилга баригдах болсон байна. Тухайлбал, Нисэхийн баруун талд 20 айлын амины орон сууц баригджээ. Нийслэлээс гаргасан 151 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа бүхий л барилга байгууламж зураг төслийн даалгавартай байх ёстой. Харин 3600 метр кубээс доош хэмжээтэй байшин барихаар бол ажил эхлүүлэх зөвшөөрөл авалгүй улсын комисс ажлуулахгүй байж болох аж.
Гэвч энэ талаар иргэд тэр бүр мэдээлэл байдаггүй. Энэ нь барилга барьснынх нь дараа эргээд өөрт нь асуудал үүсгэдэг байна. Иймээс иргэд аж ахуйн нэгжүүдийг барилгын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг биелүүлж энэ талаар мэдлэгтэй байх ёстойг анхаарууллаа. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар зөрчилтэй барилгуудын зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Үүнд, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүй барилгуудын газрын эрхийг цуцлахыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт даалгасан юм. Мөн дээрх барилгуудыг ус дулаанаар хангахгүй байхыг НМХГ-ын дарга Эрдэнэчулуунд болон "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, Ус сувгийн удирдах газрын дарга Үнэн нарт даалгажээ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан