Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жил манайх 100 идлэг шонхор гадаадад гаргана


Монгол Улсын Засгийн газар 2015 онд гадаад оронд “улаан номд орсон” 100 ширхэг идлэг шонхор экспортлох шийдвэр гаргасан байна.
Уг нь 2013 онд идлэг шонхор гадаадад гаргахыг таван жилээр хориглох шийдвэр гаргасан ч 2014 онд “соёлын зорилгоор” 40 шонхор гадаадад гаргажээ.
Дөрвөн жилйин өмнө энэ шувууг хамгаалах асуудлаар Монгол улс, Арабын нэгдсэн Эмират улс хоёр харилцан туслалцах меморандумд гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд идлэг шонхорын популяцийг өсгөх, таван аймагт тэдний амьдрах нөхцлийг дээшлүүлэх зорилгоор үүр засах ажил хийхээр тохирсон юм. “Энэ бүхний үрээр 100 шонхор экспортлох хэмжээний нөөцтэй болсон” гэж мэдээлжээ.
“Улаан ном”-д орсон идлэг шонхорын наймаа монголд хамгийн ашигтай бизнест тооцогддог. Нэг шонхор 100-гаас 5000 доллар хүрэх нь ч бий. Хамгийн гол нь шувуунаасаа шалтгаална хэмээн оросын gazeta-n1.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан