Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа тарина

Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай,13.9 мянган га-д төмс,8.3 мянган га-д хүнсний ногоо,16.0мянган га-д тэжээлийн таримал,33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 400.8 мянганга-д тариалалт хийж,500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн.
Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж иргэн,төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна.

ХХААЯ-наас хаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэв.Үүнд:

Нэг. Буудайн үр, шатахууны хүрэлцээ хангамжийн талаар
Тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах арга хэмжээ авч байна.
Хаврын тариалалтад нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 45.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан жишигт тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил хийгдэж байна.
Түүнчлэн тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 21.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоог гаргаж холбогдох яам,агентлагуудад хүргүүлэн хамтран ажиллаж байна.
Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 20 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулж эхлээд байна.Өнөөдрийн байдлаар ТЭДС-гаас 57 аж ахуйн нэгж, иргэн 1.8 мянган тонн буудайн үр, 91 аж ахуйн нэгж 444 тонн шатахуун авахаар гэрээ хийгээд байна.

Хоёр. Техникийн бэлэн байдлын талаар
Тариалалтад зүтгэх хүчиний трактор 2880, үр тарианы үрлүүр 2170, хөрс боловсруулах техник 4680, төмс хүнсний ногооны үрлүүр 326 ажиллах бөгөөд техникийн бэлэн байдал 80 гаруй хувьтай байна.
Япон улсын Засгийн газрын “Бага орлоготой фермерүүдийг дэмжих КР-2” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн хүлэмж, өрхийн аж ахуйн зориулалттай 236 иж бүрдэл техник, тоног төхөөрөмжийн үнийг 80 хувь хөнгөлөн ногоочдод олгож байна.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх 125-165 морины хүчтэй 132 ширхэг тракторыг хаврын тариалалт, уринш боловсруулалтынөмнө, 48 ширхэг үр тарианы комбайныг ургац хураалтаас өмнө нийлүүлэхээр ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн механикжсэн үйлдвэрлэлийн зардал, шинээр нэвтэрч буй техникийн бүтээл, шатахуун зарцуулалтын үлгэрчилсэн нормыг тогтоох зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаад байна.
Газар тариалангийн тэг технологид нийцсэн техник худалдан авахад зориулан жилийн найман хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно.

Гурав. Төмс, хүнсний ногоо, усалгаатай тариалангийн талаар
Төмсний тариалалтад 34.0 мянган тонн үрийн төмсний хэрэгцээ байгаа бөгөөд Монгол төмс хөтөлбөрийн хүрээнд төмсний үрийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлснээр хэрэгцээт үрийг дотоодоосоо бүрэн хангах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн 80 сая төгрөгийн үнэ бүхий 8 нэр төрлийн хүнсний ногооны үр нийлүүлж, хүнсний ногоо эхлэн тариалагчдад дэмжлэг үзүүлэхээр сонгон шалгаруулалтыг зарлав.
Төмс хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд зориулан 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 248 ширхэг намираа усалгааны тоног төхөөрөмжийг иргэн аж ахуйн нэгжид урт хугацааны зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн 2014 онд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймагт нийтдээ 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр услалтын системийг шинээр барьж сэргээн засварлан ашиглалтанд оруулснаар энэ онд нийтдээ 54,0 мянган га талбайг усалгаатай ашиглах боломжийг бүрдүүлэв.
Ургамал түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмын төслийг Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж эцэслэн боловсруулаад байна. Энэхүү ажлын хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын ногоочдыг бүртгэлжүүлэх, цахим хэлбэрт мэдээ, мэдээллийг оруулж хэрэглэгчид шууд мэдээллээ авч болох боломжийг бүрдүүлэх юм.

Дөрөв.Элеватор, зоорь агуулах, хадгалалт борлуулалтын талаар
Дархан-Уул аймагт үр тариа хадгалах зориулалттай 36,0 мянган тоннын багтаамжтай элеваторыг ашиглалтад хүлээнавснаар ТЭДС-ийн үр тариа хадгалах хүчин чадлыг 182,0 мянган тоннд хүргэлээ.
Улаанбуудайг биржийн арилжаанд оруулах журмын дагуу ТЭДС-ийн элеваторуудыг аттестатчилалд хамруулж биржийн итгэмжлэгдсэн агуулахаар бүртгүүлсэний зэрэгцээ хөдөө аж ахуйн биржээр улаанбуудайн туршилтын арилжааг явуулж 2-р ангилалынбуудайн үнэ 565,0 мянган төгрөгөөр тогтов.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот орчимд төмс, хүнснй ногоо, мах махан бүтээгдэхүүний зоорь, худалдааны төв байгуулахаар шалгарч зээл авсан аж ахуйн нэгжүүдийн ажлын гүйцэтгэл 70-90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Шинээр байгуулагдаж байгаа зоорь, худалдааны төвүүдийг түшиглэн төмс, хүнсний ногоо хадгалан борлуулах логистик сүлжээ байгуулж, ногоочдын борлуулалтыг дэмжих, ченжийн дамжлагыг багасгах, хэрэглэгчдийг аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тав. Жимс, жимсгэний талаар
Жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид 164.0 мянган ширхэг чацарганы суулгацыг 5 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна. Чацарганыг газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгэлжүүлэх, өртгийн нэгдсэн сүлжээ байгуулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт зарлаад байна.
Чингис бондын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүлэмжийн аж ахуй байгуулах” төслийн үлдэгдэл санхүүжилтээр хэрэгжих хүлэмжийн аж ахуй байгуулах төслийн шалгаруулалтыг шинээр зарлан зохион байгуулж 10.0 мянган м2 өвлийн шилэн хүлэмж байгуулах бодлогын гэрээ байгуулаад байна.

Зургаа. Бордоо, ургамал хамгаалалын талаар
Газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгаалалтын зориулалтаар ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, хэрэглэх тун хэмжээг гарган 2015 оны 02 сарын 25-ны өдрийн БОНХАЖ-ын сайд, ЭМС-ын сайд болон ХХАА-н сайдын хамтарсан А-80/А-28/73 тоот тушаалаар батлуулав.
Тариалалтад зориулан ТЭДС-аасүр ариутгалын бодис Тебу-60, хог ургамлын эсрэг алмазис, фенизан, пумасупер, химийн уриншын зориулалтаар раундапзэрэг5 нэр төрлийн 3,8 тэрбум төгрөгийнүнэ бүхий 434,5 тонн пестицид, 1.0 мянган тонн нийлмэл бордоог тус тус импортоор авч 30 хувийн урьдчилгаатайгаар тариаланчдад олгож эхлээд байна.
Ургамлын өвчин, хог ургамал, хортон шавжтай тэмцэхэд ургамал хамгааллын бодисыг зөв сонгох, хэрэглэх, хүн, мал амьтан байгаль орчинд учруулах эрсдлийг багасгах, хөрсний үржил шимийг сайжруулах арга хэмжээнд бордоог зохистой үр дүнтэй хэрэглэхталаар Төв, Сэлэнгэ, Орхон аймгийн тариаланчдад мэдлэг олгох сургалт, семинарыг зохион байгуулах, гарын авлага зөвлөмж боловсруулан тараах зөвлөх үйлчилгээний тендерийн ажлыг зарлаад байна.

Долоо. Сургалт, зөвлөгөөний талаар
Хаврын тариалалтын технологийн зөвлөгөөнийг тариалан бүхий Дорнод, Хэнтий, Төв, Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудтай хамтран 4 дүгээр сарын 2-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулж 2015 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодолго”-ын баримт бичгийн төслийг танилцуулан санал авч ажиллав.
Механикжуулагчид, инженер техникийн ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх давтан сургалтыг 3 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд, ногоочдод зориулсан “Байцаа, сонгино, саримсны үрслэг бойжуулах”сургалтыг Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 6 дүүргийн ногоочдыг оролцуулан 3, 4 дүгээр саруудад зохион байгуулж 220 гаруй хүнийг хамруулав.
Төмс, хүнсний ногооны зориулалттай бага оврын техникийн ашиглалтын сургалт, талбайн өдөрлөгийг техник нийлүүлэгч компанитай хамтран зохион байгуулж 150 гаруй ногоочдыг хамруулав.

Найм. Цаашид анхаарах асуудлын талаар
“Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх,
Тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх,санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах,
Хөрсний үржил шимийг хамгаалах сайжруулах,бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах,
ТЭДС-гаас зээлийн эргэн төлөлтөд эрсдлийн үнэлгээ хийх замаар найдвартай, сайн харилцагчийг тодруулжүр, шатахуун, ургамал хамгааллын бодисынурьдчилгааг 0-30 хүртэл хувь бууруулж гэрээ байгуулах ажлыг хэрэгжүүлэх,

Хүнсний буудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор 2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 23-аас дээш хувийн цавуулагтай, стандартын шаардлага хангасан 100 хүртэл мянган тонн хүнсний буудай худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх,
Тосны ургамлын тариалалтыг нийт тариалах талбайн 15 хувиас хэтрүүлэхгүй байх ажлыг орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан